Олон улсын авилгалын эсрэг өдөр.

Олон улсын авилгалын эсрэг өдөр.
2003 оны 10 сарын 31-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы 58/4 тоот тогтоолоор жил бүрийн 12 сарын 09-ныг Олон улсын Авилгалын эсрэг / тэмцэх / өдөр болгосон билээ. Авилгал бол улс орны хөгжилд учирч буй ихээхэн саад тотгор юм. Авилгал олигархиудыг бий болгож, Баян, Хоосны ялгааг ихэсгэж, Кастын системийг бий болгодог хор уршиг бүхий нийгмийн үзэгдэл юм. Улс орон бүр Авилгалтай тэмцэхэд тодорхой хөрөнгө, мөнгө зарцуулдагч хамгийн зөв тэмцлийн арга бол хүн бүрт эрх чөлөөтэй байх эрхийг олгож, мэдээллийн эрх чөлөөг хуульчилж өгсөнөөрөө жирийн иргэн төрийн үйл хэрэгт оролцож, хяналт тавих, өргөдөл, гомдол гаргах үйл явцаар авилгалыг таслан зогсоох явдал юм гэдгийг Ардчилалын түүх бидэнд өгүүлдэг. Авилгалыг авилгалаар дарж болдгүйтэй адил Авилгалыг шударга хүн зогсоож үл чадна. Харин Авилгалыг шударга тогтолцоо, шударга хууль зогсоож чадна.
Шударга хууль бол Шударга ёсонд тулгуурладаг. Харин Шударга ёс бол Хүний жам ёсны эрх, тэгш эрхэнд тулгуурладаг. Өнөөдөр Монгол улс Авилгалтай хичнээн хөрөнгө, мөнгө хаяад, нүсэр аппаратыг бий болгон тэмцэж байна. Энэ нь үр дүнгүй билээ. Дээр өгүүлсэнчлэн Авилгалыг авилгалаар зогсоохгүй шүү дээ. Аристотелийн элитийн нийгэм ч зогсоохгүй. Монгол Элитийн системд найдаад байх шиг байна. Хэн нэгэн шударга хүн гарч ирсэнээр шударга ёс тогтож, авилгалгүй нийгэм болчих мэт бодоод байна. Шударга ёсыг нэг нь ярьж бусад нь сонсвол шударга ёс тогтохгүй ээ. Шударга ёсыг хүн бүр ярьж, түүнийгээ үйл ажиллагаа болгон, шударга хуулийг бий болгосоноор шударга ёс тогтдог.
Чимээгүй нийгэм Авилгалын үндэс болдог билээ. Иргэдэд мэдээлэл олдохгүй бол тэнд авилгал өсөж байгаагийн шинж гэж үздэг. Харин Монгол мэдээлэл олох боломж хэр байгааг хүн бүр өөр өөрсдийн оюундаа тунгаан бодоод үзээрэй. Төрийн байгууллагын үүдээр ороод тухайн байгууллагын төсөвтэй танилцах, үйл ажиллагаатай танилцах боломж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох мэдээллийн боломж хэр байгааг бодоод үзээрэй. Хэвлэл мэдээлэл нь хов живээр дүүрч, нам намын гар хөл болж хоорондоо талцан хоёр туйлт мэдээллийн дунд иргэдийг төөрөгдүүлэх нь мэдээлэл олох боломжийг нээх бус хааж буй хэрэг юм. Та бүхэн ажиглаад байгаарай яаж талцсан мэдээлэл өгч байгааг. Би нэг жишээ хэлье: Тв5-ийн Зохиогчийн хөтөлбөр, Цаг мэдээллийн хөтөлбөрөөр 12 сарын 02-нд болсон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголыг Шүүх хуралдаан шиг боллоо. Ер нь тэнд хохирсон хүмүүсийг оруулсангүй гэх мэтээр улс төрийн өнцгөөс харвал Жагсаал цуглаан зохион байгуулсан, хүмүүсийг турхирсан хүмүүсийг олох ёстой атал жинхэнэ зохион байгуулсан хүн нь төрийн байгууллагад алдаагаа наагаад булзайруулах гэж байна гэсэн мэдээлэл цацаж, Прокурорын байгууллага ирээгүй нь болж гэх МАХН-ын зарим гишүүдийн үгийг дэмжсэн мэдээлэл байсан бол НТВ-ийн Пресс Экспресс нэвтрүүлгээр эсрэгээр нь тайлбарлаж байлаа. Энэ мэт мэдээллийг зөрүүтэй өгдөг явдал нь нэг талаараа сайн боловч сэтгүүл зүй улс төрөөс хараат байвал сэтгүүл зүй бус Пр зүй болдог гэдгийг санах хэрэгтэй. 4 засаглал гэж нэрлэсэний учир нь улс төрийг хянах, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх явдал юм. Харин та дээрх тэнгэр газар шиг зөрөөтэй мэдээллээс үнэн бодит мэдээлэл олж авч чадах уу? энэ бол наад захын жишээ. Мэдээлэл олж авах, түгээх эрх бол зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаар хэрэгждэг зүйл биш. Жирийн төрийн байгууллагын үүдээр ороод мэдээлэл авах боломжийг хэлдэг. Харин Монголд байна уу? Харамсалтай Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Монголд алга, сүүлийн 10 жил түүний тухай ярьсан ч, жилээс жил, чуулганаас чуулганд төсөл нь өргөн баригддаг ч яагаад ч юм бүү мэд хэлэлцүүлэгдэхгүйгээр хойшлогддог. Хойшлуулах сонирхол нь зөвхөн авилгалчдад л баймаар юм. Авилгалчид нь УИХ-д байгаа юм байлгүйдээ. За тэр ч яахав баахан нуршчихлаа. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлах, Төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгохгүйгээр авилгалтай тэмцэх байгууллагаа байгуулаад ч яахав хий дэмий Авилгалчидыг өөхшүүлсэн хэрэг болох биз. Монгол улс хэдэн ч удаа Олон улсын авилгалтай тэмцэх өдрийг тэмдэглэж байна даа мэдээллийн эрх чөлөөний тухай хуульгүйгээр, Авилгалтай тэмцэх эрх зүйн орчингүйгээр шүү дээ. Нүүрэндээ баг зүүгээд олон улсын өмнө бид авилгалтай тэмцэж байна худлаа гэвэл манайд Авилгалтай тэмцэх байгууллага байгаа гэх мэтээр бурах болоо. Танайд Авилгалтай тэмцэх хууль байгаа юу гэвэл байгаа гэж хариулж онц дүн авна гэхдээ Аливаа улс орныг авилгалтай хэрхэн тэмцэж буйг хууль эрх зүйн орчноор дүгнэдэг гэдгийг тэд яахан мэдхэв. Авилгалтай тэмцэх хууль батлагдсан болохоор эрх зүйн орчин бүрдлээ гэж ойлгодог 76 ямаанууд / ЛУ.Гантөмөр гишүүний хэлсэнчлэн / байгаа цагт Авилгалтай тэмцэнэ гэж яриад яахав. Маргааш Сангарагчаа дарга минь битгий л баярын үг хэлээрэй.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh