Намайг зэмлээч

Намайг зэмлээч
Зэмлэ зэмлэ зэмлэ ганцхан намайг л зэмлээч Зуурдын жаргалыг үүрдийнх болгох гэснийг минь Зурвасаа илгээж хайраа илчилсэнийг минь Зугаацах сэтгэлийг чинь чандлан хориглосоныг минь Зуузай холбосон хувь тавьланг минь зэмлээч Үндсээ тасартал ганцхан цэцэг шиг гундаасан хайрыг минь зэмлэ Үгээ хэлсэн хөгшин толгой шиг зовоосон итгэлийг минь зэмлэ Үүрд чамайг жаргаах ариун хүслийг минь зэмлэ Үнэнч зүрхээ нандигнасан зулзган зоригийг минь зэмлэ Хорвоод ганцхан намайг л гэсэн ховорхон зүрхийг минь Хосгүй чамдаа л зориулсан хэдхэн мөртүүдийг минь Хорон санаа агуулаагүй чинийхээ инээдийг харахыг минь Хонгор хөөрхөн охин минь ганцхан намайг л зэмлээч Харин би чамайг зэмлэхгүй ээ Хүний хүнд очсон охин заяаг чинь зэмлэхгүй Хүслээ дагаад одсон гэнэхэн зангийг чинь зэмлэхгүй Хүлээгээд байхад ирдэггүй тэнэгхэн бодлыг чинь зэмлэхгүй Хүүхэд насаа орхисон гэнэн явдлыг чинь зэмлэхгүй Үйлийн үрээр учирсан хувь төөргийг чинь Үнэн голоос дуртай амраг хайрыг чинь Үгийн сураар ороож занчиж нэг зэмлэхгүй Үгүйсгэх зовлонг чинь хараад загнаж бас зэмлэхгүй зэмлэхгүй би чамайг зэмлэхгүй ганцхан чамайг л зэмлэхгүй

Чиний нүднээс би нулимс болон асгарна

Чиний нүднээс би нулимс болон асгарна Чиний нүднээсби нулимс болон асгарна Чин зүрхний гүнээс чинь дурлал болон урсгана Орчлон хорвоогийн тайлалд чинь од болон гялалзана Омог бардам сэтгэлд чинь оч болон үсгэрнэ Чиний нүднээс би нулимс болон асгарна Хайрын бодлоос би хад болон хатуужина Хан туургат амьдралд чинь хайлш болон халуурна Өнчин шөнийн зүүдэнд өрөвч сэтгэлээр уйлна Өөр хэний ч биш чиний нүднээс би нулимс болон асгарна Эргэж олдошгүй араншинд чинь сархад болон гулгана Эрээнтэй бараантай ертөнцийн сайд болон даргална Эмгэн буурал дурлалд чинь ээрүүл болон хайрлагдана Эгэл бүхэнд чинь би там болон хайрлагдана Чиний нүднээс би нулимс болон асгарна

Афоризм

Афоризм, Хэлц үг бусад хэрэгтэй зүйл
  1. бөөр бөгсөнд байг цэр цээжинд байг / ван хаан /
  2. Улсын эзэн хаан Ургийн эзэн хан
  3. Эрхэм өршөөлт сайн эзэн улсын эрдэнэ Эрх ухаант сайн түшмэл төрийн эрдэнэ
  4. Яс дагаж мах Ёс дагаж хүн
  5. Хүлэг морь хазаартай нь дээр Хүний хүү ёстой нь дээр
  6. “ Танин мэдэхүй нь юу ч үл мэдэхээс мэдээлэл бүхий үл мэдэх рүү шилжих байдлаар дэвшиж байдаг” Жонатон Вольф
  7. “ хуулийг улс төрийн луйвар болгон нийгэмд хэрэгжүүлэхээс илүү хор хөнөөлтэй, бусармаг, зүйл гэж үгүй. Хэрэв ингэх аваас төр гэдэг хуулийн нэрээр түрий барьж бусдын хүч хөдөлмөрөөр амиа зогоох гэсэн хэсэг хүмүүсийн хэрэгсэл төдий зүйл болон хувирна” Фредерик Бастиа
  8. “ бид сонирхолтой цаг үед амьдарч байна. Хүн төрөлхтөн нийтээрээ сэтгэлгээний өөр хэв маяг, мэдээллийн чөлөөт ертөнц рүү хөл тавин, хүн төрөлхтний түүхийг тэс өөрөөр харж үнэлэх тэр цэг дээр зогсож байна. Ийм сэтгэлгээний хүчтэй түлхэлтэд зүрхлэн орох боломжийг түүх бидэнд тэр бүр олгодоггүй. Тэгвэл өнөө үед дэлхий ертөнц үндсээрээ өөрчлөгдөн буй нь тэрхүү цөөхөн боломжийн нэг нь тохоон олгогдож буйн илрэл төдийгүй энэ нь бидний сэтгэлгээ хийгээд хүн төрөлхтний ирээдүйн өмнө шинэ цаг үеийг нээн өгч буй хэрэг. Иймд сэтгэлгээ задгайрах бол энэ цаг үеийн өөрийнх үзэгдэл” Ханс Петер Репник
  9. Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй. Кристоф Виланд
  10. Аливаа зүйлийг эзэмших хүсэл өрсөлдөөнийг даван гарснаар сая биелдэг байсан бол хорвоо тун ч аятайхан байхсан. Гэвч амьдрал дээр маш олон аугаа хүмүүс өрсөлдөгчдөө бүрэн гүйцэд дарж л байвал боллоо гэж үзсээр ирсэн бөгөөд үүнийхээ хариуд хоосрол, гуйланчлалтай дуртайяа эвлэрцгээсэн байх юм. Тиймээс энэ орчлонг төгөлдөржүүлье гэхээсээ илүү өрсөлдөгчидөө даран номхотгохдоо гаргуун хүмүүсээс арвинтай ач тус, сайн сайхан зүйл горилоод нэмэр байна уу даа? Эрх мэдэл тун амттай. Түүнээс сайн дураараа хагацдаг хүн маш цөөхөн. Бертран Рассел
  11. Хүн хүмүүсийн дунд л хүн болдог. Иоханнес Бехер үргэлжлэл бий.....

Хэзээ ч бүү март, Хэзээч бүү дарангуйл

1989 онд Ази хэмээх агуу тивийн Монгол, Хятад хэмээх хоёр гүрэнд Ардчилалын салхи үлээгээд өнгөрсөн байдаг. Тэрхэн түүхэн он цагт Монголчууд бид дэлхийн тавцанд Азийн цээжинд цус асгаруулалгүйгээр хувьсгал хийсэн хэмээн цагаан дардан бахархалаар тэмдэглэгдэн үлдсэн бол 1989 оны 06-р сарын 04-ны өдөр Хятадын Tiananmen-ий талбайд эмгэнэлт гашуун хар бараан дурсамж бас тэмдэглэгдэн үлджээ. Маргааш тэр хар бараан гашуун, сэтгэл өвдөм, харгис хэрцгий үйл явдлын 20 жилийн гашуудлын өдөр болно. Энэ бол Хятад төдийгүй дэлхийн түүхэнд, хүн төрөлхтний түүхэн хамгийн ой гутам үйл явдал юм. Би тэрхэн үед байгаагүй болхоор илүү үг нуршилгүй болсон үйл явдлын талаарх мэдээллийг хүргэн ийм өдөр дахин бүү давтагдаасай, хүн төрөлхтөн дээрх үйл явдлыг бүү мартаасай гэсэн үүднээс хүний эрхийн төлөө цохилох зүрх минь лугшдаг учир та бүхэнд хүргэж байна.