Милтон Фридман Либертарианизмын тухай
Энэ удаад Либертарианизмын талаарх өгүүлсэн Милтон Фридманы ярилцлагыг толилуулж байна. You tube-ээс хайж хайж олсон юм шүү.
Хайр бол
Хайр бол бусдын нүдээр хардаг сэтгэлийн оч биш. Хайр бол өөрийнхөө зүрхээр сийлбэрлэдэг агуу бодрол, сэтгэл юм. Хайранд өчнөөн саад тотгор, өчнөөн бухимдал, өчнөөн эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ л энэ бүхнийг даваад ирэхээр тэрхүү зовлон шаналал, эргэлзлүүд нь аз жаргалтай дурсамж болон хоцордог. Өөрөөрөө бай, Өөртөө итгэ, зүрх сэтгэлээ дага. Хайранд өглөг гэж байхаас авлага гэж үгүй. Хүмүүс бусдын хайрыг өөрийн хайр мэтээр бодож мунхаглаж байдаг. Хүмүүс өөрийнхөө хайрцагтаа бусдыг оруулах гэж зүтгэж байдаг. Тэд чиний хайртын юу нь чамд тэгж их таалагдсаныг хэзээ ч ойлгохгүй эцэст тэд чамайг өөрийнхөө амьдралын тоглоом мэт төсөөлөн эндүүрдэг. Чи хэний ч өмч биш, Чиний хайр хэний ч өмч биш, тэр байтугай чиний хайртын ч өмч биш. Чи өөрөө л түүнийгээ хайрлана, өөр хэн ч биш. Магадгүй чамд тэр хүн чинь хайргүй байсан ч чи л түүнийг хайрлах болно. Энэ бол зөвхөн чиний л хайр өөр хэнийх ч биш. Хайр эрх чөлөө байдаг. Чи өөрийнхөө чөлөөтэй сэтгэж, бодож, чөлөөтэй юу хүссэнээ хийдэг. энэ бол хайр. Чиний хайрыг гэрийнхэн чинь хүлээж авахгүй байж болно. Тэдний гэрийнхэн ч хүлээж авахгүй байж болно. Эцэст нь тэдний ч бай, танай ч бай гэрийнхэн аль аль нь чиний хайрыг булааж чадахгүй тиймээс зоригтой бай. Хайрынхаа төлөө тэмц, бүү гунигла, бүү шанал хайр шаналал биш, хайр гуниглал биш. Үүнд шаналаад байх юу ч алга. Учир нь хайр чинь сэвтээгүй байна. Учир нь хайрт чинь урваагүй байна. тэгээд л та аз жаргалын ертөнцөөр аялаж байна. тиймээс үргэлжлүүлэн дүүлэн нис! ахин дахин нис! хайрынхаа төлөө тэмц миний чадах зүйл энэ л байна.
Хүмүүс гуниглалыг зовлон гэж ойлгодог гэвч гуниглалд дуртай нэгэнд гуниглал жаргал байдаг. Хүмүүс хайрыг хар гэж боддог гэвч хайр эрх чөлөө байдаг. Хайртай хүн чинь алдаа гаргавал түүнийг уучилж, хайртай хүн чинь чамаас урвах бол түүнийг чөлөөлж. Хайртай хүн чинь аз жаргалгүй байвал түүнийг жаргаах нь чиний хайр мөн. Хайрыг хайрлах хэрэгтэй. Тэр яг цэцэг шиг услахгүй бол үхдэг, тэр яг зулзага шиг энхрийлэхгүй бол жожгирдог. Хагацал бол хавдар байдаг. Хэрүүл маргаанаа эцэслэж бие биенийгээ ойлгохгүйгээр удаад байвал хавдар шиг бүх сэтгэлд халдаж орхидог. Түүнийг бага дээр нь эмчлэх хэрэгтэй байдаг. Ихэнх залуус сексээс болж сарнидаг. Мэдээж хайранд секс хэрэгтэй гэхдээ өдөр бүр амсаж буй тачаалаа шинэчилж, өдөр бүр харж буй нүдээ өөрчилж чадахгүй, тэгэх боломж ч байхгүй. Харин мэдрэмжийг шинэчлэх хэрэгтэй байдаг. Өдөр бүр хайрттайгаа учрахдаа бүхнийг анхныхаар төсөөлөх хэрэгтэй. Анхны болзоо, анхны үнсэлт, анхны шөнө гээд бүхнийг анхны мэдрэмж шиг зүрх сэтгэлээ удирдах хэрэгтэй ингэх аваас хайр мөнхрөх болно. Хүмүүс хайрыг мөнх бус гэдэг гэвч хайр мөнх байдаг. Гэхдээ хайрттайгаа учруулсан өдөр бүрийг зуурдын мэт санаж, орчлон хорвоод сүүлчийн мөчөө өнгөрүүлж буй мэт хором бүрийг жаргалаар үдэх хэрэгтэй хайр тэгэх аваас мөнхөрнө. Хайрын тухай миний бодол бусдад таалагдахгүй байж болно. Учир нь энэ миний л бодол учир....
Амьдралд бичсэн захидал
Амьдралд бичсэн захидал
Хатуу, хөлчүү орчлонгийн зовлон жаргалыг хослуулсан, хар бараан сүүдэрт амьдрал чамдаа хэзээ хэзээгүй нисэн одох сүнслэг биеийнхээ өмнөөс энэхүү захидалыг унших өдрийн мэндийг хүргэе!
Амьдралаа чиний хязгааргүй далайн мандалд хөл алдан бүдэрч, эхийн нандин сэтгэлийн сүүгээр ундаалагдан мэндэлсэн эцгийн алтанхан сарнай би бээр гуниг, гутрал, тунирхал, бухимдлаа шидэлсээр хар цагааны дэнсийг амьдралд чамд дэнслүүлэн шударга үнэний шүүхийн тавцнаа шүүгдэгчээр оролцуулан энэхүү захидалыг бичиж сууна.
Манант орчлонгийн салхи нь болж магад чамайг шүүхээр би тэртээ хол 1985 оноос оюун бодролдоо өдөр бүрийн дурсамжаар нэмсээр өдгөө 22 жилийг угтаж байна. Бурхадын захиасаар сэтгэлийн очоо тээсээр будант амьдралын харанхуйг гэрэлтүүлэн эхийн отгон хүү, эмээгийн удаах ач нь болж тэнгэрийн тамгатай Монголын тэлмэн саран болон Цоохор бейсийн удамд цоожтой амьдрал чамтай тулалдхаар там, диваажин нь үл мэдэгдэх нөгөө ертөнцийн цонхоор оргон өвгөдийнхөө сургаалийг тээсээр мэндэллээ.
Балчир наснаасаа бусдын адил тоглон наадавч эгэлгүй энэ ертөнцийн эгэл бүхнийг тэтгэх наран хэмээн өөрийгөө бодон булаг шандаст зуурдын жаргалаа хойш тавин ухаан бодлоо хурцлан, уран мэхийг уралдуулан өссөөр замагт хорвоогийн нугачаанд заль мэхийг уухайлан сурсаар зандрагат хагацал бүгдийг чинь үл тоон захиас болсон өвөөгийнхөө заавал биелүүлэх биелэгдэшгүй даалгавар нь болсоор өсөн наадах намрын хяруундаа буурал дээдсийн бурхан цагаан үсийг нэг нэгээр нэмэрлэн нисэн дүйлэх бүргэд шонхор мэт өөрийгөө дайчилсаар эрийн цээнд хүрэн эр бор харцага шиг болж одоо амьдрал чамайг дуэльд дуудан сууна.
Чи намайг дэлбээлж гүйцээгүй хэнзхэн цэцэг байхад хагацал харуусал бүхнийг өөд чиглүүлэн өвөө, эмээ, аав гээд эргэж олдохгүй эрдэнэ бүрийг минь булаан өнчин дэрэн дээр нойр хулжуулан өөдөсхөн намайг туршсаар, хууран мэхлэх заль мэхээр хумхайлан намайг зовоосоор шударга бус тэнцвэргүй дуэльд тэртээ хол нэгэнтээ дуудахад дэндүү балчирхан би бээр тэсэж чадалгүй зүрхэндээ уур хилэн буцлуулсаар өвдөг шороодож билээ. Миний биш миний зүйлсийг булаан эд хөрөнгөгүй, өмсөх хувцасгүй, идэх хоолгүй болгосон ч тэр цагаас хойш бундан зүрхээ чангалан будда болон гэгээрэн амьдрал чамайг судлан амсах зовлонгоо үүрэн, амралт гэдгийг мэдэлгүй хөдөлмөрлөн ажил хийхээ умартан хөөдөнхөн филисофи хэмээх нууцгүй чиний нууцыг танисаар хайр хэмээх сэлмээ сугалан халаглан чамайг довтолъё уу гэсийм хамаг бүхнээ уудлъя уу гэсийм.
Хэдийбээр чи эргэн тойронд минь асах зулын галыг унтраасан ч зүрхэнд минь гэрэлтэх эрх чөлөөний галыг хэзээч үл унтраана. Учир нь энэ л эрх чөлөө захгүй хангайн баялаг заримдаг амьдрал чинийх бус минийх болохоор тэр.
Тиймээ чи одоо дахин булангүй цаг хугацааны буланд намайг шахан эрүүл мэндийг минь бузарлан навчисаа хаялах өдөр хоногийг аажим аажмаар надаас булаавч хэзээч эдгэрэшгүй өвчнөө тээсээр би чамайг тулаанд дуудаж байна. Там ч бай диваажин ч бай тэнгэрт халин одохоосоо өмнө сая сая хүн хэмээх ядуу давчиг боолуудыг чинь суллан би чамайг яллах гэж байна.
Тавтиргүй чиний долингор баян хэмээн өөрсдийгөө хошгируулах мянга мянган хүмүүсийн сэтгэлийг өөрчлөн би чамайг яллах гэж байна. Тэнгэрийн хаяагаар түгэх оддын тоогоор яг над шиг баян бөгөөтөл ядуу хүмүүсийг тэтгэн би чамайг яллах гэж байна. Би тэдгээр ядуу давчигхан тэргэл хүмүүсийн зүрхэнд нь эрх чөлөөний галыг түгээн зүүд нойрноос нь сэрээн зүсэр борооноос шүхрээр хамгаалдагийг зүггүй загасыг уургаар барьдгийг заах гэж байна. Хайр хэмээх агуа бурхадыг төрүүлэн арчаагүй болтлоо дарлагдсан архичиний сэтгэлд оршуулан хайрын тусгаар тогтнолыг зарлан тунхаглах гэж байна.
Энэ л цагт амьдрал хэмээх хар бараан үүл чамайг өөрийн салхиараа хөөн аз жаргал хэмээх цагаан цайлганыг өөрийн итгэлээрээ дуудан амьдрал чамтай там хэмээх яг чам шиг дарангуйлагчтай тэмцэхээр хөсөг морио болгон хөлөглөн авч явахаар би ирлээ. Амьдрал чи бэлэн үү?
Энэхүү захиагаа амьдралдаа шидлэвч амьдралд чамд төөрсөн сармагчин лугаа адил хүмүүн төрөлхтөнд бас зориулан хайр хэмээх эрх чөлөөний ариун бурханыг тээн гэгээрэл хэмээх бурхангүй үзлийн буг, бурхант үзлийг бурханд хүрээсэй гэсэн юм. Бибээр бурхангүй үзэлтэн бөгөөтөл гэгээрэл хэмээх бурхан биш гэдгийг сануулан бичлээ. Оюун бодолдоо тунгаан бурхант үзэлтэй нэг нь бурхан хэмээн бурхангүй үзэлтэй нэгэн нь би хэмээн гэгээрэн өөр өөрийн ертөнцийн цонхоороо нэг шагайх биз! Ямартаа ч нэгийг ойлгон хоёрыг тунгаагаасай гэж хүсэн хүмүүн таны өмнө хүндэтгэн ёсолмуй!
Гуульчид
Хуулийг луйврын багаж хэрэгсэл болгон нийгэмд хэрэгжүүлэхээс
илүү бусармаг зүйл гэж байхгүй.
Фредерик Бастиа
Хуульчлагдсан тонуул ба гуульчдын санаархал
Хуулийг улан доороо гишгэгсдийн үнэр нүүр царай сонгуулиар улам бүр тодрон гардаг.
Сонгуулийг сайн ажиглах юм бол хуулийг луйврын багаж хэрэгсэл болгогсдын жинхэнэ зан араншин, нүүр царай нь ил тод болдог юм. Учир нь сонгуульд ялалт байгуулахын тулд хууль зөрчиж, хуулийг өөрт ашигтайгаар хувиргаж, бусдын алдар, нэр хүндийг гутаан доромжлох нь тэдгээр хүмүүсийн ялалтын гол багаж хэрэгсэл болдог билээ. Ирээдүй ийм л хүмүүсийн гарт байгаа нь өнөөдрийн бидний алтан дээр суусан гуйлгачид болоод буйн гол шалтгаан биз.
Өнөөдөр хуулийг улан доороо булшилж байгаа хүн маргааш та бидний толгойн дээр суугаад хүндэрхээс сийхгүй гэдгийг түүх бидэнд сургамжтайгаар харуулсан байдаг билээ. Түүхийн нугачаанд хуулийг гууль бологсод үргэлж бусдын зовлонгоор аз жаргалаа хийж, бусдын эрх чөлөөг өөрийн сувдаг сэтгэлээр булааж байсан билээ. Гуульчид тоглоомын дүрмийг өөрсдөө тогтоодог. Тэд үргэлж ард иргэдийг шатрын хүү болгож, амь нас, эд хөрөнгө, алдар нэрийг нь эзэмшин боолчилж өөрсдийнхөө тоглоомын зэвсэг болгодог. Тэд эсрэг тал нь хожоод ирвэл тоглоомын дүрмийг өөрчилж өөрийн талд бүхнийг шийддэг. Тэд 1001 шөнийн үлгэрт гардаг эзэн хаадууд шиг үгэнд орохгүй шударга нэгнийг С.Зоригийн хэрэг шиг хэлмэгдүүлэлтэд онилдог.
Гуульчид сайхан үгтэй уриагаа муухай үгтэй доромжлолтой хослуулан сонгуульд өрсөлддөг. Эвтэй байхдаа хүчтэй хэмээн уриалсан бол эв түнжинг өөрсдөө хагалдаг. Харж байгаа биз дээ эвтэй түнжнийг олж байгаа гээд ард иргэд рүүгээ буу шагайж, эв түнжинтэй өрсөлдөж байгаа гээд өрсөлдөгч рүүгээ худал цуурхал бүхнийг нааж байгааг нь, гуульчид тийм л аргаар өрсөлдөж эх орны минь, ард иргэдийн минь эрх мэдлийг булаах гэж оролддог, булаасаар ч ирсэн. Өнгөрсөн 12 жил гуульчид төрийн дээд сэнтийд залрахдаа Үндсэн хуулийг өөрчилж их хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг давхар хаших бололцоо олгосон ингэсэнээр намын ялзрал эхэлж, төрийн хямралыг эхлүүлсэн. Гуульчин 2000 онд төрийг хямралаас гаргъя, түмнээ ядуурлаас аврая хэмээн тунхагласан 4-хөн жилийн дараа төрөө хямралын туйлд, түмнээ ядуурлын туйлд аваачсан. Монголд энэ л цаг үеэс төрөөс төрсөн тэр бумтнууд төрж, 200 айл өрх Монголын эдийн засгийг атгах болсон. Бизнесийн бүлэглэлүүд улс төрд чанагдаж УИХ-ын гишүүдийн 80% нь баячууд болжээ. Гуульчид сайхан юм амладаг гарсаныхаа дараа нулимдагийн жишээ билээ.
Гуульчдыг ялгах тэмдэг ба сонгууль
Гуульчдыг ялгах тэмдэг бол сонгууль юм. Гуульчид аяндаа таны гэрт хэдхэн цаасаар таны эх орныг худалдан авахыг оролдоод ирнэ. Тэд засаг дарга болж, төрийн албан хаагч болж таны гэрт зочлоно. Гуульчид танд сайхан бүхнийг амлаж, бүтэшгүй бүхнийг ярих болно. Тэд сургалтын төлбөрийг үнэгүй болгож, бензиний үнийг тэглэх санал гаргана. Энэ нь амьдралд хэзээ ч хэрэгжихгүй мөрөөдөл байсан гэдгийг та гаргасаныхаа дараа ойлгоно. Хэрвээ та түүнд итгэхүй бол тэд сонгуульд өрсөлдөж буй өрсөлдөгчөө өндөр нам, өргөн бүдүүнээр нь гоочилно. Янз бүрийн шударга сонгуультай холбоотой байгууллага байгуулан хэсэг залуусыг удирдуулан шоу хийнэ. Тэд 2005 онд ч гэсэн шоу хийсэн. Нэр дэвшигч Г.Жаргалсайхан оюутнуудын цалинг өгсөнгүй гэж шоудна сонгуулийн дараа худал болох нь шүүхээс нотлогдоно тэд ийм л аргаар өрсөлдөнө. Сонгуулиар мөрийн хөтөлбөрөөр бус доромжлолоор өрсөлдөх санал тавих болно. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлнэ бохь, монтажилсан зураг ашиглан сонгогчдын саналыг худалдан авахыг оролдоно. Гуульчид хууль гэдгийг мэддэггүй хүмүүс тэд хуулийг өөрсдөө бий болгосон гэж үздэг тиймээс ч хуулийг зөрчдөг. Гуульчдыг сонгуулиар таньж болно хууль зөрчиж байгаа л бол тэд гуульчид болдог. Үг, үйл хоёр нь зөрдөг бол гуульчид болдог. Гуульчдыг ялгах тэмдэг их амархан тэд ихэвчлэн бусдыг доромжилдог сүүлд нь эвтэй л байя л даа гэдэг тэгсэн хэрнээ шоронд суулгадаг. Тэд хэвлэлийн эрх чөлөөг бид авчирсан хэмээн ярьдаг үнэндээ өөрийнхөө доор байсан хүнийг хэвлэлээс болж шоронд суулгасан байдаг. Тэд манай намын байр шатчихлаа гэдэг гэтэл хаанаас ч олдохгүй олон тэр бум доллараар Монголд байхгүй намын байр барих гээд зэхдэг. Гуульчид үргэлж хууль зөрчдөг, авилгал авдаг гуульчдыг ялгахад маш амархан ердөө л зүрх сэтгэлдээ хамгийн их хуулийг луйврын багаж зэвсэг болгогсдыг хай тэгээд л олдоно, хамгийн их шоронд хэлмэгдүүлдэг намыг хай тэгээд олдоно.
Гуульчдыг өөрчлөхгүй бол мөхнө
Өнгөрсөн 20 жил энэ замаар л явсан. Гуульчид төрийн эрхэнд байсан эцэст нь гудамжинд явсан 5 залуу өөд болсон. Гуульчид төрийн эрхэнд байсан эцэст нь газар нутгийнхаа 80%-ийг алдсан.
Гуульчид өнгөрсөн жилүүдэд юу хийсэн болоод эх орны хишиг өгөх талаар ярив, шинэчлэлтийн талаар ярих болов? яагаад одоо л ярьсан билээ? өнгөрсөн 12 жилийн турш төрийн тэргүүн, Их хурлын дарга, Ерөнхий сайд байхдаа хийж болоогүй юм уу? Түүнд хийх боломжтой бүхий л албан тушаал олдсон байна яагаад хийж чадаагүй юм. Мэдэхгүй ээ дахиад гуулин үлгэрээ яриад явж байх шиг. Гуульчдыг сонгох эсэх нь таны хэрэг гэхдээ цаашид гуулингийн үлгэр үргэлжилсээр байх уу? Таны амьдрал доройтсоор байх уу? өөрөө зүрх сэтгэлээсээ мэд!
Эвтэй л байя
Одоогоос 4-хөн жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ноён Намбарын Энхбаяр “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээх уриалгыг улс төрд дэвшүүлэн Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрээр одоо ч эвтэй байхдаа хүчтэй хэмээн ярьж яваа. Харамсалтай нь өнөөдөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ урьд сонгуулийнхаа гол уриа лоозонг мартчихаад өрсөлдөгч Ц.Элбэгдоржийг элдэв төрлөөр нь гутаан доромжилж нэр хүндийг нь бузарлаж байгааг та бүхэн харж байгаа байх. Би нэг л зүйлийг ойлгохгүй байгаа юм.
Эвтэй байна гэдэг нь Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд гараад буй бусдыг доромжлох юм болов уу! Эсхүл эвтэй байна гэдэг нь хууль зөрчиж байгааг нь хараад Н.Энхбаярын талд үг дуугүй зогсох юм болов уу гэж гайхаад байгаа юм. Магадгүй дээрхийн аль аль нь Н.Энхбаярын хувь эвтэй байна гэсэн үг биз. Харин миний хувьд эвтэй байна гэдэг нь хууль ёсыг сахих, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж шударга байх явдал юм. Бодоод үзэлдээ Эх орныг минь худалдаж буй хүнийг хараад дуугүй явна гэдэг нь эвтэй байна гэсэн үг мөн үү?. Магадгүй зөвхөн Эх орныг минь худалдаж буй хүнд л мөн байх.
Миний хэлэх үгс Ц.Элбэгдоржийг дэмжиж буй гэж бүү ойлгоорой. Монгол улсын иргэнийхээ хувьд Эх орноо хараад ой гутах шиг болж байгаа учир өөрийн үзэл бодлыг бусадтайгаа зүгээр л хуваалцах үүднээс дотор бугшсан бүхнийг ил болгон тантай хуваалцаж байна.
Өнөөдөр үгээ хэлээд маргааш шоронд сууж, нөгөөдөр алуулах магадлалтай улс оронд амьдрах нь нэг л айдастай байна. Тийм ч учраас айдас дагуулсан захидлаа бичихдээ нэрээ нууцаллаа. Би бол зүгээр л нэгэн төрийн албан хаагч хүн. Төрд шалгалтаа журмаар өгч орсон ч хажуу дахь хүмүүс маань аль нэг намын гишүүн, эсхүл том даргын хүүхэд байгааг хараад нэрээ нууцлах болсоноо нуух юун.
За миний хэн байх нь гол биш юу бичиж байгаа нь чухал биз. Өнөөдөр шударга ёс байна уу? Та чин зүрхнээсээ өөрөөсөө асуух хэрэгтэй болсон байх? Өнөөдөр эвтэй байх цаг мөн үү? Та чин зүрхнээсээ өөрөөсөө асуу. Тэр эв түнжинг Н.Энхбаяр олгож чадах уу? Та бас чин зүрхнээсээ асуу. Тийм бол одоо эв түнжинтэй өрсөлдөж байна уу? Энэ бүхнийг зүгээр л өөрөөсөө асуу. Тэгээд бид энэ замаар явах нь зөв үү? Хэмээн өөрөөсөө асуу. Энэ бүхнийг тэгээд яаж өөрчлөх вэ?, та юу хийж чадах вэ? Гэж асуу эцэст нь хариулт нь танд олдох болно.
Сонгуульд ямарч хамаагүй аргаар ялах гэж оролдох нь юуны хэрэг вэ? Таны төлөө хууль зөрчих нь зөв үү? Таны төлөө мөн юм болов уу? Эсхүл таны төлөө тантай хамт гэж нэрийдээд таныгаа жийгээд өөрөө өөр зүйл хөөцөлдөөд байна уу тантай өнгөрсөн 4 жил хамт байж чадав уу? өнөөдөр улс орон 2 хуваагдчихажээ АН, МАХН хэмээн гэхдээ Ардчилсан намаас МУ-ын ерөнхийлөгчөөс асуулт асуун мөрийн хөтөлбөрийг нь шүүмжилж байгаа бол МАХН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг муулж байх юм. Бодоод үздээ тэд мөрийн хөтөлбөр бус хүнийг шүүмжилж байна. Тэд хүнийг шүүмжлэхдээ худал цуурхлаар, өндөр намаар нь гадаад үзэмжээр нь шүүмжилж байна. Ингэж бодохоор Монгол улсын Ерөнхийлөгч өрсөлдөгчөө ингэж доош нь хийж байгаа юм чинь шүүмжлэл хэлсэн мань мэтийг тамын тогоонд чанах юм байна л даа гэж бодогдож за за мэдэхгүй би өөрийнхөө сонголтыг хийсэн харин та хийсэн үү? өөрсөө асууж, зүрх сэтгэлээ сонсож өөрчлөлт хийх үү? Эс хийх үү? Эс хийлээ гэхэд цаашид яах бол? үр хүүхэд чинь яах бол зэрэг бүхий л амьдралаа бодож байгаа сонголтоо хийгээрээ та өөрчлөлтөд хамгийн их тус болох хүн шүү.
Subscribe to:
Posts (Atom)