Хайр бол бусдын нүдээр хардаг сэтгэлийн оч биш. Хайр бол өөрийнхөө зүрхээр сийлбэрлэдэг агуу бодрол, сэтгэл юм. Хайранд өчнөөн саад тотгор, өчнөөн бухимдал, өчнөөн эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ л энэ бүхнийг даваад ирэхээр тэрхүү зовлон шаналал, эргэлзлүүд нь аз жаргалтай дурсамж болон хоцордог. Өөрөөрөө бай, Өөртөө итгэ, зүрх сэтгэлээ дага. Хайранд өглөг гэж байхаас авлага гэж үгүй. Хүмүүс бусдын хайрыг өөрийн хайр мэтээр бодож мунхаглаж байдаг. Хүмүүс өөрийнхөө хайрцагтаа бусдыг оруулах гэж зүтгэж байдаг. Тэд чиний хайртын юу нь чамд тэгж их таалагдсаныг хэзээ ч ойлгохгүй эцэст тэд чамайг өөрийнхөө амьдралын тоглоом мэт төсөөлөн эндүүрдэг. Чи хэний ч өмч биш, Чиний хайр хэний ч өмч биш, тэр байтугай чиний хайртын ч өмч биш. Чи өөрөө л түүнийгээ хайрлана, өөр хэн ч биш. Магадгүй чамд тэр хүн чинь хайргүй байсан ч чи л түүнийг хайрлах болно. Энэ бол зөвхөн чиний л хайр өөр хэнийх ч биш. Хайр эрх чөлөө байдаг. Чи өөрийнхөө чөлөөтэй сэтгэж, бодож, чөлөөтэй юу хүссэнээ хийдэг. энэ бол хайр. Чиний хайрыг гэрийнхэн чинь хүлээж авахгүй байж болно. Тэдний гэрийнхэн ч хүлээж авахгүй байж болно. Эцэст нь тэдний ч бай, танай ч бай гэрийнхэн аль аль нь чиний хайрыг булааж чадахгүй тиймээс зоригтой бай. Хайрынхаа төлөө тэмц, бүү гунигла, бүү шанал хайр шаналал биш, хайр гуниглал биш. Үүнд шаналаад байх юу ч алга. Учир нь хайр чинь сэвтээгүй байна. Учир нь хайрт чинь урваагүй байна. тэгээд л та аз жаргалын ертөнцөөр аялаж байна. тиймээс үргэлжлүүлэн дүүлэн нис! ахин дахин нис! хайрынхаа төлөө тэмц миний чадах зүйл энэ л байна.
Хүмүүс гуниглалыг зовлон гэж ойлгодог гэвч гуниглалд дуртай нэгэнд гуниглал жаргал байдаг. Хүмүүс хайрыг хар гэж боддог гэвч хайр эрх чөлөө байдаг. Хайртай хүн чинь алдаа гаргавал түүнийг уучилж, хайртай хүн чинь чамаас урвах бол түүнийг чөлөөлж. Хайртай хүн чинь аз жаргалгүй байвал түүнийг жаргаах нь чиний хайр мөн. Хайрыг хайрлах хэрэгтэй. Тэр яг цэцэг шиг услахгүй бол үхдэг, тэр яг зулзага шиг энхрийлэхгүй бол жожгирдог. Хагацал бол хавдар байдаг. Хэрүүл маргаанаа эцэслэж бие биенийгээ ойлгохгүйгээр удаад байвал хавдар шиг бүх сэтгэлд халдаж орхидог. Түүнийг бага дээр нь эмчлэх хэрэгтэй байдаг. Ихэнх залуус сексээс болж сарнидаг. Мэдээж хайранд секс хэрэгтэй гэхдээ өдөр бүр амсаж буй тачаалаа шинэчилж, өдөр бүр харж буй нүдээ өөрчилж чадахгүй, тэгэх боломж ч байхгүй. Харин мэдрэмжийг шинэчлэх хэрэгтэй байдаг. Өдөр бүр хайрттайгаа учрахдаа бүхнийг анхныхаар төсөөлөх хэрэгтэй. Анхны болзоо, анхны үнсэлт, анхны шөнө гээд бүхнийг анхны мэдрэмж шиг зүрх сэтгэлээ удирдах хэрэгтэй ингэх аваас хайр мөнхрөх болно. Хүмүүс хайрыг мөнх бус гэдэг гэвч хайр мөнх байдаг. Гэхдээ хайрттайгаа учруулсан өдөр бүрийг зуурдын мэт санаж, орчлон хорвоод сүүлчийн мөчөө өнгөрүүлж буй мэт хором бүрийг жаргалаар үдэх хэрэгтэй хайр тэгэх аваас мөнхөрнө. Хайрын тухай миний бодол бусдад таалагдахгүй байж болно. Учир нь энэ миний л бодол учир....
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh