“Мини НҮБ-2”
Эссэ хэрхэн бичих вэ? зөвлөгөө
Нилээдгүй уншигчид маань эссэ хэрхэн бичих вэ? гэсэн асуултыг тавьж байсан. Youtube-eer хэсэж байтал Outline хэлбэрээр эссэ хэрхэн бичих тухай зөвлөгөө байна үзээрэй.
Төр зах зээлд хутгалдвал өлсгөлөн, ядуурал угтдаг


АРИСТОТЕЛИЙГ ӨМӨӨРӨХҮЙ
Хүний эрхийн залуу тэмцэгчид
Олон улсын авилгалын эсрэг өдөр.
Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь хоёр.
Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь хоёр.
Нэг. Социалистууд чөлөөт сонголтыг няцаадаг 2009 оны 10 сарын 18-нд УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль болсон билээ. Энэ удаагийн нөхөн сонгуулийн онцлог нь Улс төрийн намуудын 2012 оны урьдчилсан сунгаа болсоноороо онцлог байсан юм. УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуулийг 25-р тойргийн сонгуулийн үр дүнгээр буюу С.Эрдэнээр наймалцсан талаар хэвлэлүүдээр шуугиж байсан эд үед 2009 оны 10 сарын 02-нд Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Бурмаа ч тэр талаар нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах үедээ хатуухан шүүмжлээд авсан билээ. 2009 оны 10 сарын 02-оос Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн боловч Ардчилсан намын удирдлагууд ямар нэгэн шалтгаанаар сонгуулийн сурталчилгааг хойшлуулж, аргацайж байв. Нээрээ ч наймалцчихсан юм болов уу даа хэмээн бодогдоход хүргэв. Чингэлтэй бол цэнхэр тойрог гэвч Ардчилсан нам Чингэлтэйд нэр дэвшигчийнхээ сурталчилгааг маш муу хийлээ. Ардчилсан нам Р.Бурмааг дэмжихгүй, сурталчилгаа хийхгүй байгаа нь хэвлэлийхэнд ч илт мэдрэгдэв. Тухайлбал: Р.Бурмааг телевизийн нэвтрүүлэгт орж байхад нь сэтгүүлч бүхэн таныг Ардчилсан нам тань дэмжихгүй байгаа юм уу даа гэсэн асуултыг асуудаг болов. Уг нь энэ сонгуулийн шбатын даргаар генсек Б.Эрдэнэбат би ажиллана хэмээн хэвлэлийнхэнд ам алдан ханцуй шамлан орсон билээ. Харамсалтай нь тэрээр намынхаа төлөө ажиллаад байна уу? өөр хэн нэгний төлөө ажиллав, эсхүл угийн ийм чадваргүй, туршлагагүй юм уу гэлтэй огт хөдөлж өгсөнгүй, харин ч сонгуулийн штабын дарга маань ямар нэг байдлаар саад хийхийг оролдов уу гэлтэй сурталчилгааны сонинг хойшлуулж, энэ нь болохгүй, тэр нь болохгүй гэх мэтээр хэд хоног аваадхав. Сонгуулийн сурталчилгаа хоцорсоныг хэлэх үү үүрүүдийн гишүүдийн идэвхи нь суларлаа. Д.Зоригт нэр дэвшигч хуучны нэг л их том хурал шиг сурталчилгааны нээлт хийж, сүржин гэмээр л УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд гээд бүхий л томчуудыг оролцуулан сурталчилгаа хийж байхад Р.Бурмаа ганцаараа зүтгэсээр түүний хажууд өнөө л нэг Б.Эрдэнэбат. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам нийслэлийн хэмжээнд хичээл зүтгэл гаргана. Нэг дүүргийн намын хороо 3 хороо хариуцна гээд л сүржин яригдсан ч нөгөө дүүргүүд нь таг чиг ганц сайн ажилласан нь Хан-Уул, Баянгол дүүргийн гишүүд байлаа. Бусад нь ажилд нэрмээс болно уу гэхээс нэмэр болсонгүй. Намын үүрүүдийн шударга дарга нар чадах ядхаараа зүтгэж байхад зарим нь харин ч эсрэг Р.Бурмаагийн эсрэг хөдөлж эхлэв. Тэд бүр Р.Бурмаагаас амандаа орсон тоо хэлж мөнгө нэхэж сурталчилгааг хойшлуулав. Өөрийгөө худалдаж хэдэн төгрөг олхоос сийхгүй хүмүүс сонгууль гэхээр л нүд сэргэдэг шиг олон олон хүмүүс нэр дэвшигчид туслах нэрийдлээр зөвхөн мөнгөний хойноос шаргууцалдана. МАХН-аас мөнгө тарааж байгаа талаарх мэдээлэл Намын штаб-д ирэхэд түүний эсрэг ямар нэг арга хэмжээ авсангүй, сонгууль шударга бус болж мөнгө тараалт улаан цагаандаа гарахад намын генсек сонгуулийн дараа болсон хэвлэлийн бага хуралд сонгууль шударга сайхан боллоо. Болох ёстой юм болдгоороо боллоо гэх мэтээр баярласан шинжтэй мэдээлэл хийлээ. Уг нь МАХН мөнгө тарааж байгаа талаар хэдэн арван бичлэг баримтжуулалтын багийнхан хийсэн юм. Энгийн нэг жишээ бол МАХН сурталчилгааг Ардчилсан намтай харьцуулвал Ардчилсан намын хүсэл зориг харагдах буйзаа. Зарим нэг телевиз Р.Бурмааг дэмжин үнэгүй нэвтрүүлэгтэй оруулж байхад намынхан юу ч хийсэнгүй. Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан нам 900 гаруй ухуулагч ажиллуулсан гээд байгаа үнэн хэрэг дээрээ нөгөө үүрийн дарга нар гээч нь ах дүү, хамаатан садангуудаа бүгдийх нь нэрийг бичээд явуулчихсан байгаа юм. Нэг үүрийг 50-иад хүнтэй гэвэл 20-иод хүн л сурталчилгааны ажил хийв. Би хувьдаа 2000 оноос хойш их бага хэмжээгээр сонгуулийн сурталчилгаанд явж ирсэн ч энэ удаагийн нөхөн сонгууль шиг ийм зохион байгуулалтгүй, нам нь нэр дэвшигчээ дэмждэггүй сонгуулийг анх удаа л харлаа. Нөгөө талаар Ардчилсан нам бизнессийн бүлэглэл болсоныг сая л нэг юм ухаарлаа. Сонгуулийг нам биш иргэд шийдэх ёстой атал МАХН, АН-ын тоглоомын хүүхэлдэйг ард түмэн болгов. Ийм нам байлаа ч яалаа байгаагүй ч яалаа. Ардчилсан нам нэртэй социалистууд Ардчилал гэдэг нэрээ зүүгээд ч яалаа гэж бодогдох шиг. Би 10 жил энэ ардчилалыг сэтгэл зүрхнээсээ дэмжиж ирсэн. Даанч дэмжсэн сэтгэлд ёстой ус хийнэ гэдэг л энэ байхдаа.
Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл
Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл
Социалистууд бурханы дүрд тоглохыг хүсдэг. Ф.Бастиа
Азийн цээжинд цус асгалгүйгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, Социализмаас Ардчилсан нийгэм рүү шилжсэн цорын ганц улс бол Монгол юм. Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг баталгаажуулж, олон намын системийг бий болгож, хүн бүр төрийн үйл хэрэгт шууд буюу төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг Үндсэн хуулиараа тэртээ 1992 онд тунхагласан билээ. Олон намын систем бий болсоны ачаар Ардчилсан үзэл баримтлалтай олон нам байгуулагдсаны нэг нь Ардчилсан нам юм. Ардчилсан нам, ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 20 жилд Ардчилал, эрх, эрх чөлөөний дууч болж, иргэд төрийн гүүр болж явсан нь бахархууштай. Гэвч сүүлийн жилүүдэд гаргаж буй Ардчилсан намын үйлдэл, нам доторх бизнессийн бүлэглэлээс өнөөдөр Ардчилсан нам Ардчилалтай байж чадаж байна уу? гэх асуултыг асуухад хүргэсэн юм. Ардчилсан нам Ардчилалгүй болжээ. Аливаа нам нь өөрийн үнэт зүйлс бүхий үнэлэмжтэй байдгаараа бизнессийн бүлэглэлээс ялгагддаг. Улс төрийн хүчин бол бизнессийн бүлэглэл биш, энэ бол ашгийн бус байгууллага. Нөгөө талаар намд гишүүнээр элссэнийхээ төлөө ямар нэг татаас төлдөггүй нь сайн дурын шинжтэй иргэний нийгмийн байгууллагыг илэрхийлдэг юм. Монголд байгаа улс төрийн хүчнүүдээс дээрх шинжийг агуулсан нь Ардчилсан нам хэмээн би хувьдаа боддог байлаа. Харамсалтай нь одоо тийм биш болжээ. Ардчилсан нам Ардчилалгүй болж, бизнессийн бүлэглэл, томоохон корпорациас ялгагдах зүйл огт үгүй болжээ. Ардчилал бол Ард түмний төлөө, Ард түмнээс бүрдсэн, Ард түмний засаглал мөн хэмээн А.Линкольн тодорхойлсон байдаг. Ардчилалын үнэт зүйлс бол чөлөөт, шударга сонгууль байдаг. Кремельд байгаа эрх чөлөөг саарал ордонд, саарал ордонд байгаа эрх чөлөөг таны гарт авчрах болно хэмээж амлаж байсан Ардчилсан нам өнөөдөр иргэдийн гарт эрх чөлөөг нь бус МАХН-тай хуйвалдан тохиролцож сонгуулийг луйвар болгож, сонгогчдыг басан доромжилсоныг үзвэл Ардчилсан нам ардчилалгүй болжээ хэмээх дүгнэлтэд хүрч байна. Ардчилсан нам намынхаа үзэл баримтлалын эсрэг бодлогыг хэрэгжүүлж байна. Буянлаг төрийн үзэл бол Социал демократ үзэл гэдгийг хүн бүр мэддэг. Ардчилсан социалист үзэл бол либертари үзэл биш гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч нийгмийн даатгалын хувийг нэмж, тэтгэвэрийг нэмсэнээр хуучин социалист даатгалын тогтолцоо руугаа буцаж байгаа үйлдлийг харвал Ардчилсан намд социалистууд бүгжээ хэмээхэд хүргэж байна. Ардчилалд улс төрийн нам бол иргэний нийгмийн байгуулал байдаг. Өнөөдөр Ардчилсан нам бол бизнессийн бүлэглэл болжээ. Алтан гадас, Ардчилсан холбоо гээд олон фракциудыг бизнессменүүд толгойлон бэлтгэгдсэн улс төрч байхгүй байгаа нь өнөөдөр олигархижсан нам болгоход хүргээд байна.
Нээлттэй мэтгэлцээний холбоонд хэлэх хэдэн үгс
Нээлттэй мэтгэлцээний холбоонд хэлэх хэдэн үгс
Сайн байцгаана уу! Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Мэтгэлцээн бол залуучуудын иргэний боловсрол, нийгмийн идэвхи, оролцоог дээшлүүлж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх цогц хөтөлбөр юм. Дэлхий нийт залуучуудын оролцоо, хандлагыг нэмэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийн нэг нь Мэтгэлцээн хөтөлбөр юм. Мэтгэлцээн хувь хүний хөгжлийн үндэс болох хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэх ач холбогдолтой. Мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдсан залуучууд сонсох, унших, ярих, асуух чадварыг суралцахаас гадна хүлээцтэй байх, бусдыг хүндлэх зан чанарт суралцдаг юм. 1998 оноос Монгол улсад Соросын сангийн санхүүжилтээр мэтгэлцээн хөтөлбөр Карл поппер, парламентын мэтгэлцээн гэсэн үндсэн хоёр төрлөөр тухайн үеийн арван жилийн сургууль, их, дээд сургуулиудад хэрэгжиж хэдэн мянган залуусын мэдлэг, хандлага, ур чадварыг дээшлүүлсэн билээ. 1998 оноос хэрэгжсэн мэтгэлцээн хөтөлбөрийн санхүүжилт 2003 оноос зогссоны улмаас Нээлттэй Мэтгэлцээний Холбоо байгуулагдаж маш амжилттайгаар тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн юм. Харамсалтай нь одоо Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Хаалттай залуусын холбоо болоо юу даа гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь сүүлийн 2-3 жилд Нээлттэй Мэтгэлцээний Холбоо дорвитой ажил хийсэнгүй, мэтгэлцээний урлаг ямар нэг удирдлагагүй бодлогогүй хөгжсөөр хэрүүлийн бүлгэм болох дээр тулаад байна. Мэргэшсэн шүүгчгүй мэтгэлцээний тэмцээн нь өнөөдөр тэмцээнд оролцогч нь маргааш өөрөө тэмцээн зохиогоод шүүгээд явдаг болжээ. Нөгөө талаар мэтгэлцээний дүрэм, агуулга шинж чанар нь өөрчлөгдөж хувь хүний хөгжлийн биш саармагжилтын хөтөлбөр болоод байна. Учир нь мэтгэлцээнд бие биенээ хүндлэх, сонсох, бие биенээсээ суралцах, мэдлэгээ хуваалцах шинж алдагдаж улаа шагайсан хэдэн хүүхдүүдийн улс болж тоглодог тоглоом болон хувираад байна. Иймд Эрхэм Нээлттэй Мэтгэлцээний Холбооны ноён гүйцэтгэх захирал танд энэхүү захидалыг бичин сууна. Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хувь хүний өмч биш байгаасай. Нөгөө талаар Нээлттэй Мэтгэлцээний Холбоо урьд байсан шиг сайн үр дүн гаргаж ажиллаасай, нээлттэй байгаасай гэсэн үүднээс захидалаа мутарлан сууна. Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хэн нэгний нэрийн хуудсанд бичигддэг төрийн бус байгууллага бишээ. Хэн нэгний гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалын сэнтий ч биш. Харин олон мянган залуусын дуу хоолой, хөгжлийн дамжаа болсон олон нийтийн байгууллага юм. Миний бие Нээлттэй Мэтгэлцээний Холбоогоор дамжин өдий зэрэгтээ хүрсэн гэж боддог. Сүхбаатарын Эрдэнэболд, Бөхчулууны Энхболд гээд олон сайхан багш нарынхаа ачаар ч тодорхой чадварт суралцсан гэж боддогоо нуух юун. Надтай адилхан мянга, мянган залуус тухайн үеийн Нээлттэй Мэтгэлцээний Холбооны сургалтанд сууж өдий зэрэгтэй яваа гэхэд хэлсдэхгүй ээ.
Харин таныг гүйцэтгэх захирлын суудлыг авсанаас хойш энэ байгууллагын үүд хаалга нь хаалттай болж, үйл ажиллагаагүй, үр дүнгүй хэдэн хүмүүсийн амны зугаа боллоо. Би албан тушаал горилж суусандаа энэхүү захидлыг бичсэнгүй ээ, төлөвшиж хүмүүжсэн байгууллага маань нуран унахыг хараад харууссандаа үзэл бодлоо илэрхийлэн сууна.
Сүүлийн хоёр жил мэтгэлцээний тэмцээнийг шүүж явсаны хувьд энэ мэтгэлцээний урлаг сүйрч байгааг хараад зүгээр суухыг хүссэнгүй харин таныг мэлмийгээ дэлгээд урьд буй замаа хараачээ гэж хүсэж байна.
Миний энэхүү захидлыг уншаад надад өсөрхөх бус ирээдүйн замаа харж харанхуй байгаа Нээлттэй Мэтгэлцээний Холбооны хонгилд нэг ч гэсэн лаа асаагаарай.
Миний үг мянга мянган мэтгэлцэгчийн зүрх сэтгэлтэй цуг таны оюун бодолд нэгийг бодогдуулан хоёр тунгаах зурвас болон хүрнэ гэдэгт найдаж байна.
Нээлттэй Мэтгэлцээний Холбооны үйл ажиллагаа сэргэж мянга мянган залуусын дуу хоолой, индэр нь болж Монгол улсын залуучуудын хөгжилд үнэтэй хувь нэмэрээ хэдэн зуун жил оруулна гэдэг итгэж байна. Таны ажилд амжилт хүсье.
Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Монголын Залуучуудын Холбоо шиг залхуу биш, Монголын Оюутны Холбоо улс төрч биш зөвхөн хувь хүний хөгжлийн төлөө байгаасай.
Бид он цагийн эрхэнд мэтгэлцээн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа үед дахин магтаалын захидлаар уулзана гэдэгт итгэлтэй байна.
Карл Попперийн мэтгэлцээн
Карл Попперийн мэтгэлцээн 1998 оноос Монголд төсөл болон хэрэгжиж байсан билээ. Сүүлийн жилүүдэд Карл Раймунд Попперийн мэтгэлцээний тэмцээн зохиогдохоо больж, сургалт, хөтөлбөргүй болсон юм. Тиймээс Карл Попперийн мэтгэлцээнээр хичээллэхийг хүсч буй хэн бүхэнд дараах бичлэгийг үзүүлэхийг зорьлоо. Дашрамд дуулгахад Карл Попперийн мэтгэлцээнээр зөвхөн 10 жилийн сурагчид хичээллэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг дараах бичлэг няцаах болов уу гэж найдаж байна.
Хаос гурав
Энгүй энэ амьдрал дунд эрээнтэй бараантай бүхнийг эргэцүүлэн бодовч сэтгэл минь дагжран чичирч, элэг зүрх минь гансран гунирхана. Хүмүүсийн шунаг сэтгэл эх дэлхийг минь хөмөрч, харанхуй бүдүүлэг соёлын довтолгоо нийслэлийг минь бүрхэн байгаа энэ л үед хөгжлийн тухай нэгийг өгүүлэхийг зорилоо. Гегель хөгжлийн оргил бол ертөнцийн төгсгөл хэмээн нэгэнтээ өгүүлсэн байдаг. Магадгүй Шинжлэх ухаан төгсрөөд эрхээрээ мөхөл рүү өнгөлзөн амьд организм эволюцид орж бүхий л зүйл зохиомол болох цагт ертөнц мөхөх биз. Хөгжил хэдийгээр сайн сайхан руу тэмүүлдэг ч үр дүн нь муу муухайг авчирдаг. Сансрын хөлөг бүтээгдээгүй бол дэлхий дахин 3000 жилийн настай байх байсан. Машин, Компьютер байхгүй байсан бол ертөнцийн мөхлийн тухай яриа мартагдах байсан гээд олон жишээг бид дурьдаж болно. Бид юунд тэмүүлнэ вэ? Нефть, алт, мөнгө гээд огт хэрэггүй бүхнийг хүний амьдралын зорилго, хэрэглээ болгосоноор хүмүүс сэтгэлгээний хаосд орж, хайр энэрэл, амьдралын филисофи өөрчлөгдөн, шунаг сэтгэл ихсэж бие биенээ алж, бие биенээ үгүйсгэж, өмчилж өөрт хамааралгүй бүхнийг авах гэж оролдсоноор байгаль эхийг булингартуулж, бузарлаж бүр сүүлдээ мод ч үгүй, гол ч үгүй, чулуу ч үгүй элсээр хүрээлэгдсэн байшингуудын дунд уух усгүй, идэх хоолгүй болохыг хүсээ юу? эсхүл марс гэх агааргүй орчинд сансрын хувцастай амьдарч, дараа дараагийн хүн төрөлхтөн үүсэн бий болох цаг хугацааг хүлээх гэж дэлхий мөхөл рүү тэмүүлээ юу? мэдэхгүй юм даа хүмүүс өөрт буй өмчөө алт эрдэнэс гэж бодон төөрөгдөлд орж мөнгөний төлөө бүхнийг устга гэсэн 21 зууны амьдралын уриа лоозонг урдаа барин суучаад өөрсдийгөө өмгөөлж байгааг хараад өрөвдөн суухдаа ёстой л Р.Чойномын цэцэнүүдийн дунд тэнэг явахад цэнгэл жаргал элбэг олдох юм тэнэгүүдийн дунд цэцэн явахад тэрнээс илүү зовлон алгадаа яаж ч болохгүй хатуу энэ орчлон яархаа мэдсэн юм бол яах гэж би эрт төрөө вэ? хэмээх хэдэн мөрт толгойд гашуудлын хөгжим шиг хангинаж харуусаад барахгүйгээр хүмүүсийг зүхэхдээ ган үзгээ бариад зурайсан зураглалыг реалистаар дүрсэлж гунигаа тайлахдаа бичлээ. Тэнэгхэн та нар минь уншаад сэтгэлдээ байгаа хөрсөндөө цэцэг тариад аз жаргалын зүг хөдөлдөө.
jinhene hair
Намайг зэмлээч
Зэмлэ зэмлэ зэмлэ ганцхан намайг л зэмлээч Зуурдын жаргалыг үүрдийнх болгох гэснийг минь Зурвасаа илгээж хайраа илчилсэнийг минь Зугаацах сэтгэлийг чинь чандлан хориглосоныг минь Зуузай холбосон хувь тавьланг минь зэмлээч Үндсээ тасартал ганцхан цэцэг шиг гундаасан хайрыг минь зэмлэ Үгээ хэлсэн хөгшин толгой шиг зовоосон итгэлийг минь зэмлэ Үүрд чамайг жаргаах ариун хүслийг минь зэмлэ Үнэнч зүрхээ нандигнасан зулзган зоригийг минь зэмлэ Хорвоод ганцхан намайг л гэсэн ховорхон зүрхийг минь Хосгүй чамдаа л зориулсан хэдхэн мөртүүдийг минь Хорон санаа агуулаагүй чинийхээ инээдийг харахыг минь Хонгор хөөрхөн охин минь ганцхан намайг л зэмлээч Харин би чамайг зэмлэхгүй ээ Хүний хүнд очсон охин заяаг чинь зэмлэхгүй Хүслээ дагаад одсон гэнэхэн зангийг чинь зэмлэхгүй Хүлээгээд байхад ирдэггүй тэнэгхэн бодлыг чинь зэмлэхгүй Хүүхэд насаа орхисон гэнэн явдлыг чинь зэмлэхгүй Үйлийн үрээр учирсан хувь төөргийг чинь Үнэн голоос дуртай амраг хайрыг чинь Үгийн сураар ороож занчиж нэг зэмлэхгүй Үгүйсгэх зовлонг чинь хараад загнаж бас зэмлэхгүй зэмлэхгүй би чамайг зэмлэхгүй ганцхан чамайг л зэмлэхгүй
Чиний нүднээс би нулимс болон асгарна
Чиний нүднээс би нулимс болон асгарна
Чиний нүднээсби нулимс болон асгарна
Чин зүрхний гүнээс чинь дурлал болон урсгана
Орчлон хорвоогийн тайлалд чинь од болон гялалзана
Омог бардам сэтгэлд чинь оч болон үсгэрнэ
Чиний нүднээс би нулимс болон асгарна
Хайрын бодлоос би хад болон хатуужина
Хан туургат амьдралд чинь хайлш болон халуурна
Өнчин шөнийн зүүдэнд өрөвч сэтгэлээр уйлна
Өөр хэний ч биш чиний нүднээс би нулимс болон асгарна
Эргэж олдошгүй араншинд чинь сархад болон гулгана
Эрээнтэй бараантай ертөнцийн сайд болон даргална
Эмгэн буурал дурлалд чинь ээрүүл болон хайрлагдана
Эгэл бүхэнд чинь би там болон хайрлагдана
Чиний нүднээс би нулимс болон асгарна
Афоризм
- бөөр бөгсөнд байг цэр цээжинд байг / ван хаан /
- Улсын эзэн хаан Ургийн эзэн хан
- Эрхэм өршөөлт сайн эзэн улсын эрдэнэ Эрх ухаант сайн түшмэл төрийн эрдэнэ
- Яс дагаж мах Ёс дагаж хүн
- Хүлэг морь хазаартай нь дээр Хүний хүү ёстой нь дээр
- “ Танин мэдэхүй нь юу ч үл мэдэхээс мэдээлэл бүхий үл мэдэх рүү шилжих байдлаар дэвшиж байдаг” Жонатон Вольф
- “ хуулийг улс төрийн луйвар болгон нийгэмд хэрэгжүүлэхээс илүү хор хөнөөлтэй, бусармаг, зүйл гэж үгүй. Хэрэв ингэх аваас төр гэдэг хуулийн нэрээр түрий барьж бусдын хүч хөдөлмөрөөр амиа зогоох гэсэн хэсэг хүмүүсийн хэрэгсэл төдий зүйл болон хувирна” Фредерик Бастиа
- “ бид сонирхолтой цаг үед амьдарч байна. Хүн төрөлхтөн нийтээрээ сэтгэлгээний өөр хэв маяг, мэдээллийн чөлөөт ертөнц рүү хөл тавин, хүн төрөлхтний түүхийг тэс өөрөөр харж үнэлэх тэр цэг дээр зогсож байна. Ийм сэтгэлгээний хүчтэй түлхэлтэд зүрхлэн орох боломжийг түүх бидэнд тэр бүр олгодоггүй. Тэгвэл өнөө үед дэлхий ертөнц үндсээрээ өөрчлөгдөн буй нь тэрхүү цөөхөн боломжийн нэг нь тохоон олгогдож буйн илрэл төдийгүй энэ нь бидний сэтгэлгээ хийгээд хүн төрөлхтний ирээдүйн өмнө шинэ цаг үеийг нээн өгч буй хэрэг. Иймд сэтгэлгээ задгайрах бол энэ цаг үеийн өөрийнх үзэгдэл” Ханс Петер Репник
- Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй. Кристоф Виланд
- Аливаа зүйлийг эзэмших хүсэл өрсөлдөөнийг даван гарснаар сая биелдэг байсан бол хорвоо тун ч аятайхан байхсан. Гэвч амьдрал дээр маш олон аугаа хүмүүс өрсөлдөгчдөө бүрэн гүйцэд дарж л байвал боллоо гэж үзсээр ирсэн бөгөөд үүнийхээ хариуд хоосрол, гуйланчлалтай дуртайяа эвлэрцгээсэн байх юм. Тиймээс энэ орчлонг төгөлдөржүүлье гэхээсээ илүү өрсөлдөгчидөө даран номхотгохдоо гаргуун хүмүүсээс арвинтай ач тус, сайн сайхан зүйл горилоод нэмэр байна уу даа? Эрх мэдэл тун амттай. Түүнээс сайн дураараа хагацдаг хүн маш цөөхөн. Бертран Рассел
- Хүн хүмүүсийн дунд л хүн болдог. Иоханнес Бехер үргэлжлэл бий.....
Хэзээ ч бүү март, Хэзээч бүү дарангуйл
Милтон Фридман Либертарианизмын тухай
Хайр бол
Хайр бол бусдын нүдээр хардаг сэтгэлийн оч биш. Хайр бол өөрийнхөө зүрхээр сийлбэрлэдэг агуу бодрол, сэтгэл юм. Хайранд өчнөөн саад тотгор, өчнөөн бухимдал, өчнөөн эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ л энэ бүхнийг даваад ирэхээр тэрхүү зовлон шаналал, эргэлзлүүд нь аз жаргалтай дурсамж болон хоцордог. Өөрөөрөө бай, Өөртөө итгэ, зүрх сэтгэлээ дага. Хайранд өглөг гэж байхаас авлага гэж үгүй. Хүмүүс бусдын хайрыг өөрийн хайр мэтээр бодож мунхаглаж байдаг. Хүмүүс өөрийнхөө хайрцагтаа бусдыг оруулах гэж зүтгэж байдаг. Тэд чиний хайртын юу нь чамд тэгж их таалагдсаныг хэзээ ч ойлгохгүй эцэст тэд чамайг өөрийнхөө амьдралын тоглоом мэт төсөөлөн эндүүрдэг. Чи хэний ч өмч биш, Чиний хайр хэний ч өмч биш, тэр байтугай чиний хайртын ч өмч биш. Чи өөрөө л түүнийгээ хайрлана, өөр хэн ч биш. Магадгүй чамд тэр хүн чинь хайргүй байсан ч чи л түүнийг хайрлах болно. Энэ бол зөвхөн чиний л хайр өөр хэнийх ч биш. Хайр эрх чөлөө байдаг. Чи өөрийнхөө чөлөөтэй сэтгэж, бодож, чөлөөтэй юу хүссэнээ хийдэг. энэ бол хайр. Чиний хайрыг гэрийнхэн чинь хүлээж авахгүй байж болно. Тэдний гэрийнхэн ч хүлээж авахгүй байж болно. Эцэст нь тэдний ч бай, танай ч бай гэрийнхэн аль аль нь чиний хайрыг булааж чадахгүй тиймээс зоригтой бай. Хайрынхаа төлөө тэмц, бүү гунигла, бүү шанал хайр шаналал биш, хайр гуниглал биш. Үүнд шаналаад байх юу ч алга. Учир нь хайр чинь сэвтээгүй байна. Учир нь хайрт чинь урваагүй байна. тэгээд л та аз жаргалын ертөнцөөр аялаж байна. тиймээс үргэлжлүүлэн дүүлэн нис! ахин дахин нис! хайрынхаа төлөө тэмц миний чадах зүйл энэ л байна.
Амьдралд бичсэн захидал
Гуульчид
Эвтэй л байя