Хуулийг луйврын багаж хэрэгсэл болгон нийгэмд хэрэгжүүлэхээс
илүү бусармаг зүйл гэж байхгүй.
Фредерик Бастиа
Хуульчлагдсан тонуул ба гуульчдын санаархал
Хуулийг улан доороо гишгэгсдийн үнэр нүүр царай сонгуулиар улам бүр тодрон гардаг.
Сонгуулийг сайн ажиглах юм бол хуулийг луйврын багаж хэрэгсэл болгогсдын жинхэнэ зан араншин, нүүр царай нь ил тод болдог юм. Учир нь сонгуульд ялалт байгуулахын тулд хууль зөрчиж, хуулийг өөрт ашигтайгаар хувиргаж, бусдын алдар, нэр хүндийг гутаан доромжлох нь тэдгээр хүмүүсийн ялалтын гол багаж хэрэгсэл болдог билээ. Ирээдүй ийм л хүмүүсийн гарт байгаа нь өнөөдрийн бидний алтан дээр суусан гуйлгачид болоод буйн гол шалтгаан биз.
Өнөөдөр хуулийг улан доороо булшилж байгаа хүн маргааш та бидний толгойн дээр суугаад хүндэрхээс сийхгүй гэдгийг түүх бидэнд сургамжтайгаар харуулсан байдаг билээ. Түүхийн нугачаанд хуулийг гууль бологсод үргэлж бусдын зовлонгоор аз жаргалаа хийж, бусдын эрх чөлөөг өөрийн сувдаг сэтгэлээр булааж байсан билээ. Гуульчид тоглоомын дүрмийг өөрсдөө тогтоодог. Тэд үргэлж ард иргэдийг шатрын хүү болгож, амь нас, эд хөрөнгө, алдар нэрийг нь эзэмшин боолчилж өөрсдийнхөө тоглоомын зэвсэг болгодог. Тэд эсрэг тал нь хожоод ирвэл тоглоомын дүрмийг өөрчилж өөрийн талд бүхнийг шийддэг. Тэд 1001 шөнийн үлгэрт гардаг эзэн хаадууд шиг үгэнд орохгүй шударга нэгнийг С.Зоригийн хэрэг шиг хэлмэгдүүлэлтэд онилдог.
Гуульчид сайхан үгтэй уриагаа муухай үгтэй доромжлолтой хослуулан сонгуульд өрсөлддөг. Эвтэй байхдаа хүчтэй хэмээн уриалсан бол эв түнжинг өөрсдөө хагалдаг. Харж байгаа биз дээ эвтэй түнжнийг олж байгаа гээд ард иргэд рүүгээ буу шагайж, эв түнжинтэй өрсөлдөж байгаа гээд өрсөлдөгч рүүгээ худал цуурхал бүхнийг нааж байгааг нь, гуульчид тийм л аргаар өрсөлдөж эх орны минь, ард иргэдийн минь эрх мэдлийг булаах гэж оролддог, булаасаар ч ирсэн. Өнгөрсөн 12 жил гуульчид төрийн дээд сэнтийд залрахдаа Үндсэн хуулийг өөрчилж их хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг давхар хаших бололцоо олгосон ингэсэнээр намын ялзрал эхэлж, төрийн хямралыг эхлүүлсэн. Гуульчин 2000 онд төрийг хямралаас гаргъя, түмнээ ядуурлаас аврая хэмээн тунхагласан 4-хөн жилийн дараа төрөө хямралын туйлд, түмнээ ядуурлын туйлд аваачсан. Монголд энэ л цаг үеэс төрөөс төрсөн тэр бумтнууд төрж, 200 айл өрх Монголын эдийн засгийг атгах болсон. Бизнесийн бүлэглэлүүд улс төрд чанагдаж УИХ-ын гишүүдийн 80% нь баячууд болжээ. Гуульчид сайхан юм амладаг гарсаныхаа дараа нулимдагийн жишээ билээ.
Гуульчдыг ялгах тэмдэг ба сонгууль
Гуульчдыг ялгах тэмдэг бол сонгууль юм. Гуульчид аяндаа таны гэрт хэдхэн цаасаар таны эх орныг худалдан авахыг оролдоод ирнэ. Тэд засаг дарга болж, төрийн албан хаагч болж таны гэрт зочлоно. Гуульчид танд сайхан бүхнийг амлаж, бүтэшгүй бүхнийг ярих болно. Тэд сургалтын төлбөрийг үнэгүй болгож, бензиний үнийг тэглэх санал гаргана. Энэ нь амьдралд хэзээ ч хэрэгжихгүй мөрөөдөл байсан гэдгийг та гаргасаныхаа дараа ойлгоно. Хэрвээ та түүнд итгэхүй бол тэд сонгуульд өрсөлдөж буй өрсөлдөгчөө өндөр нам, өргөн бүдүүнээр нь гоочилно. Янз бүрийн шударга сонгуультай холбоотой байгууллага байгуулан хэсэг залуусыг удирдуулан шоу хийнэ. Тэд 2005 онд ч гэсэн шоу хийсэн. Нэр дэвшигч Г.Жаргалсайхан оюутнуудын цалинг өгсөнгүй гэж шоудна сонгуулийн дараа худал болох нь шүүхээс нотлогдоно тэд ийм л аргаар өрсөлдөнө. Сонгуулиар мөрийн хөтөлбөрөөр бус доромжлолоор өрсөлдөх санал тавих болно. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлнэ бохь, монтажилсан зураг ашиглан сонгогчдын саналыг худалдан авахыг оролдоно. Гуульчид хууль гэдгийг мэддэггүй хүмүүс тэд хуулийг өөрсдөө бий болгосон гэж үздэг тиймээс ч хуулийг зөрчдөг. Гуульчдыг сонгуулиар таньж болно хууль зөрчиж байгаа л бол тэд гуульчид болдог. Үг, үйл хоёр нь зөрдөг бол гуульчид болдог. Гуульчдыг ялгах тэмдэг их амархан тэд ихэвчлэн бусдыг доромжилдог сүүлд нь эвтэй л байя л даа гэдэг тэгсэн хэрнээ шоронд суулгадаг. Тэд хэвлэлийн эрх чөлөөг бид авчирсан хэмээн ярьдаг үнэндээ өөрийнхөө доор байсан хүнийг хэвлэлээс болж шоронд суулгасан байдаг. Тэд манай намын байр шатчихлаа гэдэг гэтэл хаанаас ч олдохгүй олон тэр бум доллараар Монголд байхгүй намын байр барих гээд зэхдэг. Гуульчид үргэлж хууль зөрчдөг, авилгал авдаг гуульчдыг ялгахад маш амархан ердөө л зүрх сэтгэлдээ хамгийн их хуулийг луйврын багаж зэвсэг болгогсдыг хай тэгээд л олдоно, хамгийн их шоронд хэлмэгдүүлдэг намыг хай тэгээд олдоно.
Гуульчдыг өөрчлөхгүй бол мөхнө
Өнгөрсөн 20 жил энэ замаар л явсан. Гуульчид төрийн эрхэнд байсан эцэст нь гудамжинд явсан 5 залуу өөд болсон. Гуульчид төрийн эрхэнд байсан эцэст нь газар нутгийнхаа 80%-ийг алдсан.
Гуульчид өнгөрсөн жилүүдэд юу хийсэн болоод эх орны хишиг өгөх талаар ярив, шинэчлэлтийн талаар ярих болов? яагаад одоо л ярьсан билээ? өнгөрсөн 12 жилийн турш төрийн тэргүүн, Их хурлын дарга, Ерөнхий сайд байхдаа хийж болоогүй юм уу? Түүнд хийх боломжтой бүхий л албан тушаал олдсон байна яагаад хийж чадаагүй юм. Мэдэхгүй ээ дахиад гуулин үлгэрээ яриад явж байх шиг. Гуульчдыг сонгох эсэх нь таны хэрэг гэхдээ цаашид гуулингийн үлгэр үргэлжилсээр байх уу? Таны амьдрал доройтсоор байх уу? өөрөө зүрх сэтгэлээсээ мэд!
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh