Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Ээжээ


Ээжээ таны сэтгэл зүрхний дэлбээнд хүү чинь мэндэлсэн
Сая сая бодлын тэнгэрт хайр гэрэлтүүлэн нүдээ нээсэн
Жаргалын дунд манан бударч будилж явсан ч
Хүүгээ гэсэн нулимсыг хараад ухаажиж томоожсон
            Алдаа оноо бүхнээ танд жихэж жихүүдэс хүргэм байсанч
            Амьдралын даваа бүхэнд нядлуулан тунирхаад сэтгэл тэнийсэн
            Энэ бүхний эцэст хүү нь энэ хорвоо дэлхий дээр таниас өөр эрдэнэ байхгүйг ойлгосон
            Ээжээ хүүгээ уучлан ертөнцийг минь гэгээрүүлээч
Мишээл бүхнээ тандаа зориулж хүү нь амьдрах болно
Мэлмий тэнийсэн ухаарал болгоноо амьдралаараа харуулах болно
Зүрх минь таны төлөө цохилож, таныхаа тоолж барашгүй ачлалыг хариулах болно
Ээжээ тандаа хайртай шүү
Чиний нүднээс би нулимс болон асгарна

Чиний нүднээс би нулимс болон асгарна
Чин зүрхний гүнээс чинь дурлал болон урсгана
Орчлон хорвоогийн тайлалд чинь од болон гялалзана
Омог бардам сэтгэлд чинь оч болон үсгэрнэ
Чиний нүднээс би нулимс болон асгарна
    Хайрын бодлоос би хад болон хатуужина
    Хан туургат амьдралд чинь хайлш болон халуурна
    Өнчин шөнийн зүүдэнд өрөвч сэтгэлээр уйлна
    Өөр хэний ч биш чиний нүднээс би нулимс болон асгарна
Эргэж олдошгүй араншинд чинь сархад болон гулгана
Эрээнтэй бараантай ертөнцийн сайд болон даргална
Эмгэн буурал дурлалд чинь ээрүүл болон хайрлагдана
Эгэл бүхэнд чинь би там болон хайрлагдана
Чиний нүднээс би нулимс болон асгарна

Би хайрын найрагчаа

Би хайрын найрагчаа

Гунигийн бороонд зүсрэхдээ
өврийн дэвтрээ нээж
Гутарч туйлдсан санаашралаа
            шүлгэн бичилтэнд буулгаж
Хайрын зовлонд автахдаа
            нулимсаа тэрлэн мөрлөж
Хатуухан орчлонгийн наранд
            энгэр юүгээн дэлдсэн би хайрын найрагчаа!
Говийн зэрэглээнд зүүдлэн
    хайтан цэцгийн мөрөөдөхөд
Гомдох тунирхахын алинд ч
            бодол юугаан дэлгэсэн
Үгийн сураар ороолгож
            өөрийгөө зэмлэн суухдаа
Үнэнч ариухан сэтгэлээ
            улан дороо гишгэсэн би хайрын найрагчаа!
Бүтэлгүй дурлалын араас
            сэтгэл юүгээн шидлэхдээ
Бүрэнхий харанхуй орчлонг
            дэнгийн гэрлээр чимсэн
Бүдэрч унаад ирэхэд
            чимэглэл туяа минь алдагдавч
Гэнэ гэнэхэн найдвараа
            эцэс төгсгөлгүй туйлшруулсан би хайрын найрагчаа!
Омголон морьны давхиаг
            хулгана юугаан гүйцэхэд
Огторгуй ертөнцийн утга
            хомгорлох хоргол мэт болно
Эхийн нандин халамжийг
            хүү нь үгүйсгэн дулдуйдахад
Элбэрэл хайрын агуулга
            хүчингүй мэт санагдсан би хайрын найрагчаа!
Ирээдүй цагийн аясанд
            ухаан юугаан тэрлэхдээ
Энгүй тансаг байгалаан
            мөр юүгээн холбосон
Эх дэлхийнхээ гайхамшигийг
            хоёрхон жавхдасанд багтаахдаа
Энэ л биеэрээ зүтгье гэх би хайрын найрагчаа!
Анд нөхдийн холбоосоор
            цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд
Амаргүй даваа бүрийг
            хатан зоригоор туулсан
Зугтаах ёсгүй тавьландаа
            амьдралын баривчилгаанд ороход
Зуу дахь Чойномын дүр гэж
            эрх чөлөөг хүсэмжилсэн би хайрын найрагчаа!
Ер нь бол би
            хайр бүхний найрагч
Есөн эрдэнээс ч үнэтэй
            халамж бүхний магтаалч
Өнгөрсөн борооны хойноос
цув нөмөрдөггүй найрагч
Өрөөсгөл болгоныг шүүмжлэх
            реалист үзлийг дэлгэрүүлэгч
Би хайрын найрагчаа!

Ээж минь

Ээж минь 
Зүрхний гунихарлаа даран хорвоог туулах орчлонд
Зүүдний юм шиг тавьлангаа өөрийн хатуужлаар туулсан
Зөн билгийн эрхээр үрийн зулай үнэрлэхдээ
Зөвхөн хүү минь гэсээр насыг илээсэн ээж минь
    Хацар дагах нулимсаа өнчин дэрэн дээр дэвтээхдээ
    Хамаг байдаг бүхнээ хонгорхон навчисдаа зориулсан
    Хагацлын зовлон амсан бэлэвсэн хоцрох үедээ
    Хана туурга мэт түшгээ наддаа л шилжүүлсэн ээж минь
Мөч бүрийн өмнө амьдралтай тулалдан ялагддагч
Мөнөөх л хүүгийнхээ төлөө ядран байж тэмцэлдэнэ
Мөнхрөх сэтгэлийн эгшигээ миний л шагналаар хөглөхдөө
Мөдхөн одох юм шиг л санчиганд нь хяруу унана
    Хором бүрт намайгаа өвчнөөс нь салгах хүслээр
    Зөнч мэргэдэд найдан бурхан буддаад залбирна
    Ходоод гэдэс чинь гэж цаг тутам санаашрахдаа
    Энэрэлт эмч минь гэж эмнэлгийн үүдийг сахисан
Оройтох бүрт минь орцныхоо гадаа өвлийн хүйтэнд бээрч
Огиулах бүрт минь оточийн гараа элбэрэл хайраар сунгаж
Халуурах бүрт минь элгэндээ тэвэрч дом домнолоор эдгээхдээ
Хамаагүй ээ би хамаагүй гэж өөрийгөө золигт гаргадагсан
    Хэтэрхий жаргалын дунд балчирхан би чинь төрөхдөө
    Хэзээ ч ачийг тань хариулж мэлмийг тань үл тэнийлгэж ээжээ
    Хэнхэг бардам зангаар омголон морь мэт давхихдаа
    Хэмжээшгүй таныхаа сэтгэлийг чөдрийн ганцаар тушчихаж
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг энэ алгоритм ертөнцөд
Нөмөр нөөлгөнд нь мишээсэн дурсамж бүхэн минь үнэтэй
Хайраар мэндлээд хайраар жаргадаг хүний энэхэн жамд
Халамж бүхэн тань аз жаргал авчирдагаа ээжээ
    Таныхаа мянган мэлмийд тань мөргье үү!

Би Монголын үрээ

Би Монголын үрээ 

Өвгөдийнхөө сүнсэнд мөргөхдөө
            үхэр Монголоороон бахархасан
Өнө мөнхийн эх орныхоо
            түүхийн хуудсаар биширсэн
зулын алтан туяанд
            улсаа даатган залбирахдаа
зулай юудаа би Монгол гэж
            дэлхий дахинд онгирдог би Монголын үрээ
найман зууныг туулахдаа
            ертөнцийн талыг түйвээсэн
найраг дуундаа хуучлахдаа
            соёл заншлаа түгээсэн
өрнийн их дайралтыг
            өөрийн биеэрээ хамгаалсан
өргөл барьцийн дээдийг
            ханаж цадталаа цуглуулсан би Монголын үрээ
эзэн Чингис, жанжин Сүхбаатар
            далай Хубилай, Дандарбаатар
энэ бүгдийнхээ гавъяагаар
            эгэл хорвоог түгшээсэн
эрдэмтэн мэргэдийнхээ сургаалиар
            хүмүүний орчлонг хүмүүжүүлсэн би Монголын үрээ
тэнгэр заяат төрөхдөө
            босоо бичгээрээ гайхуулсан
тэвэр дүүрэн алтаараа
            хөрш түмнээ атаархуулсан
оюун бодлынхоо ухаанаар
            IQ-н дээдийг тогтоосон
Онон мөрний саваараа
            Онгон тэнүүн нутагтай би Монголын үрээ
Зоригт хөвгүүдийн уухай
            Эх газрыг донсолгосон
Зогсоогоороо бурхардаг тавьлан
            Хөх толботуудад л заяагдсан
өндөр гэгээн Занабазрын
            үнэт зүйлээр мялаагдсан
өнгөт орчлонгийн магнайд
            ардынхаа урлагаар шагшигдсан би Монголын үрээ
би хэдхэн мөртөд багтах Хятадын үрс бишээ
би хэдхэн хуудсанд зурайх оросын удам бишээ
би энгүй тансаг байгалаараа он цагийг эзэлсэн Монголын үрээ
би эрэлхэг баатруудын тэмцлээр орон зайг туулсан Их Монголын үрээ

Намайг зэмлээч

Намайг зэмлээч

Зэмлэ зэмлэ зэмлэ ганцхан намайг л зэмлээч
    Зуурдын жаргалыг үүрдийнх болгох гэснийг минь
    Зурвасаа илгээж хайраа илчилсэнийг минь
    Зугаацах сэтгэлийг чинь чандлан хориглосоныг минь
    Зуузай холбосон хувь тавьланг минь зэмлээч
Үндсээ тасартал ганцхан цэцэг шиг гундаасан хайрыг минь зэмлэ
Үгээ хэлсэн хөгшин толгой шиг зовоосон итгэлийг минь зэмлэ
Үүрд чамайг жаргаах ариун хүслийг минь зэмлэ
Үнэнч зүрхээ нандигнасан зулзган зоригийг минь зэмлэ
    Хорвоод ганцхан намайг л гэсэн ховорхон зүрхийг минь
    Хосгүй чамдаа л зориулсан хэдхэн мөртүүдийг минь
    Хорон санаа агуулаагүй чинийхээ инээдийг харахыг минь
    Хонгор хөөрхөн охин минь ганцхан намайг л зэмлээч
Харин би чамайг зэмлэхгүй ээ
    Хүний хүнд очсон охин заяаг чинь зэмлэхгүй
    Хүслээ дагаад одсон гэнэхэн зангийг чинь зэмлэхгүй
    Хүлээгээд байхад ирдэггүй тэнэгхэн бодлыг чинь зэмлэхгүй
    Хүүхэд насаа орхисон гэнэн явдлыг чинь зэмлэхгүй
Үйлийн үрээр учирсан хувь төөргийг чинь
Үнэн голоос дуртай амраг хайрыг чинь
Үгийн сураар ороож занчиж нэг зэмлэхгүй
Үгүйсгэх зовлонг чинь хараад загнаж бас зэмлэхгүй
    зэмлэхгүй би чамайг зэмлэхгүй ганцхан чамайг л зэмлэхгүй

Заяа нийлэхгүй зам

Заяа нийлэхгүй зам

Дурлалын бурхад намайг хаяад одсон
Дусал нулимсаа унагаагаад явсан
Эгнэшгүй сэтгэлийг минь хулгайлаад
Эгэл хайрыг минь чи өмчлөн холдсон
    Зүрхэн дэх баясалын үгсийг минь
    Зөөлөн шиврэх бороонд зүсээд өнгөрсөн
    Зүүд нойронд минь учраад хэлэхдээ
    Зүгээр л чи миний амьдралаас зайл хэмээсэн
Хайртай л болохоор чиний жаргалыг би хайсан
Хагацлын зам л надад дандаа олдсон
Хамаг бүх чадлаа чамдаа алдсан болохоор
Хатан зориг минь чиний өмнө өвдөг сөхөрсөн
    Хэцүү гээд чамайг орхисон юм бишээ
    Хэн хэндээ амар байх болов уу гэсийм
    Хэтэрхий хайртай учраас л салсан юм
    Хэмхэрхий байшин шиг хайр учир нураасан юм
Зовлон гунигаас зугтаах гэж чамаас би нуугдаагүй
Зол баяр хөөр чинь өөр хүнийх гэдгийг мэдсэн л хойно
Зоргоор амьдрах хүслийг чинь хүндэтгье үү гэсэн юм
Зоосоор шийдэгдэх халамжийг чинь үзэхгүйдээ тэгсэн юм
    Орчлон хорвоог арай л өөр нүдээр хардаг л юм чинь
    Олигтой байж яахан чадах билээ дээ бидэн хоёр
    Омог бардам сэтгэлд чинь би үгүйгээс хойш
    Огтхон ч үерхэж болохгүй гэдгийг ухаарсан юм
Гараа дэлгэн авах хувь тавьлан байхгүй бол
Ганцаардлын аястай хорвоог туулъя уу гэсэн юм
Гал халуун хайраа мөсний жаварт үргээхдээ
Гарцаагүй энэ л миний зам гэж хэнээс ч илүү итгэнэ

Намайг зэмлээч

Намайг зэмлээч
Зэмлэ зэмлэ зэмлэ ганцхан намайг л зэмлээч Зуурдын жаргалыг үүрдийнх болгох гэснийг минь Зурвасаа илгээж хайраа илчилсэнийг минь Зугаацах сэтгэлийг чинь чандлан хориглосоныг минь Зуузай холбосон хувь тавьланг минь зэмлээч Үндсээ тасартал ганцхан цэцэг шиг гундаасан хайрыг минь зэмлэ Үгээ хэлсэн хөгшин толгой шиг зовоосон итгэлийг минь зэмлэ Үүрд чамайг жаргаах ариун хүслийг минь зэмлэ Үнэнч зүрхээ нандигнасан зулзган зоригийг минь зэмлэ Хорвоод ганцхан намайг л гэсэн ховорхон зүрхийг минь Хосгүй чамдаа л зориулсан хэдхэн мөртүүдийг минь Хорон санаа агуулаагүй чинийхээ инээдийг харахыг минь Хонгор хөөрхөн охин минь ганцхан намайг л зэмлээч Харин би чамайг зэмлэхгүй ээ Хүний хүнд очсон охин заяаг чинь зэмлэхгүй Хүслээ дагаад одсон гэнэхэн зангийг чинь зэмлэхгүй Хүлээгээд байхад ирдэггүй тэнэгхэн бодлыг чинь зэмлэхгүй Хүүхэд насаа орхисон гэнэн явдлыг чинь зэмлэхгүй Үйлийн үрээр учирсан хувь төөргийг чинь Үнэн голоос дуртай амраг хайрыг чинь Үгийн сураар ороож занчиж нэг зэмлэхгүй Үгүйсгэх зовлонг чинь хараад загнаж бас зэмлэхгүй зэмлэхгүй би чамайг зэмлэхгүй ганцхан чамайг л зэмлэхгүй

Чиний нүднээс би нулимс болон асгарна

Чиний нүднээс би нулимс болон асгарна Чиний нүднээсби нулимс болон асгарна Чин зүрхний гүнээс чинь дурлал болон урсгана Орчлон хорвоогийн тайлалд чинь од болон гялалзана Омог бардам сэтгэлд чинь оч болон үсгэрнэ Чиний нүднээс би нулимс болон асгарна Хайрын бодлоос би хад болон хатуужина Хан туургат амьдралд чинь хайлш болон халуурна Өнчин шөнийн зүүдэнд өрөвч сэтгэлээр уйлна Өөр хэний ч биш чиний нүднээс би нулимс болон асгарна Эргэж олдошгүй араншинд чинь сархад болон гулгана Эрээнтэй бараантай ертөнцийн сайд болон даргална Эмгэн буурал дурлалд чинь ээрүүл болон хайрлагдана Эгэл бүхэнд чинь би там болон хайрлагдана Чиний нүднээс би нулимс болон асгарна