Ээж минь

Ээж минь 
Зүрхний гунихарлаа даран хорвоог туулах орчлонд
Зүүдний юм шиг тавьлангаа өөрийн хатуужлаар туулсан
Зөн билгийн эрхээр үрийн зулай үнэрлэхдээ
Зөвхөн хүү минь гэсээр насыг илээсэн ээж минь
    Хацар дагах нулимсаа өнчин дэрэн дээр дэвтээхдээ
    Хамаг байдаг бүхнээ хонгорхон навчисдаа зориулсан
    Хагацлын зовлон амсан бэлэвсэн хоцрох үедээ
    Хана туурга мэт түшгээ наддаа л шилжүүлсэн ээж минь
Мөч бүрийн өмнө амьдралтай тулалдан ялагддагч
Мөнөөх л хүүгийнхээ төлөө ядран байж тэмцэлдэнэ
Мөнхрөх сэтгэлийн эгшигээ миний л шагналаар хөглөхдөө
Мөдхөн одох юм шиг л санчиганд нь хяруу унана
    Хором бүрт намайгаа өвчнөөс нь салгах хүслээр
    Зөнч мэргэдэд найдан бурхан буддаад залбирна
    Ходоод гэдэс чинь гэж цаг тутам санаашрахдаа
    Энэрэлт эмч минь гэж эмнэлгийн үүдийг сахисан
Оройтох бүрт минь орцныхоо гадаа өвлийн хүйтэнд бээрч
Огиулах бүрт минь оточийн гараа элбэрэл хайраар сунгаж
Халуурах бүрт минь элгэндээ тэвэрч дом домнолоор эдгээхдээ
Хамаагүй ээ би хамаагүй гэж өөрийгөө золигт гаргадагсан
    Хэтэрхий жаргалын дунд балчирхан би чинь төрөхдөө
    Хэзээ ч ачийг тань хариулж мэлмийг тань үл тэнийлгэж ээжээ
    Хэнхэг бардам зангаар омголон морь мэт давхихдаа
    Хэмжээшгүй таныхаа сэтгэлийг чөдрийн ганцаар тушчихаж
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг энэ алгоритм ертөнцөд
Нөмөр нөөлгөнд нь мишээсэн дурсамж бүхэн минь үнэтэй
Хайраар мэндлээд хайраар жаргадаг хүний энэхэн жамд
Халамж бүхэн тань аз жаргал авчирдагаа ээжээ
    Таныхаа мянган мэлмийд тань мөргье үү!

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh