Намайг зэмлээч
Зэмлэ зэмлэ зэмлэ ганцхан намайг л зэмлээч
Зуурдын жаргалыг үүрдийнх болгох гэснийг минь
Зурвасаа илгээж хайраа илчилсэнийг минь
Зугаацах сэтгэлийг чинь чандлан хориглосоныг минь
Зуузай холбосон хувь тавьланг минь зэмлээч
Үндсээ тасартал ганцхан цэцэг шиг гундаасан хайрыг минь зэмлэ
Үгээ хэлсэн хөгшин толгой шиг зовоосон итгэлийг минь зэмлэ
Үүрд чамайг жаргаах ариун хүслийг минь зэмлэ
Үнэнч зүрхээ нандигнасан зулзган зоригийг минь зэмлэ
Хорвоод ганцхан намайг л гэсэн ховорхон зүрхийг минь
Хосгүй чамдаа л зориулсан хэдхэн мөртүүдийг минь
Хорон санаа агуулаагүй чинийхээ инээдийг харахыг минь
Хонгор хөөрхөн охин минь ганцхан намайг л зэмлээч
Харин би чамайг зэмлэхгүй ээ
Хүний хүнд очсон охин заяаг чинь зэмлэхгүй
Хүслээ дагаад одсон гэнэхэн зангийг чинь зэмлэхгүй
Хүлээгээд байхад ирдэггүй тэнэгхэн бодлыг чинь зэмлэхгүй
Хүүхэд насаа орхисон гэнэн явдлыг чинь зэмлэхгүй
Үйлийн үрээр учирсан хувь төөргийг чинь
Үнэн голоос дуртай амраг хайрыг чинь
Үгийн сураар ороож занчиж нэг зэмлэхгүй
Үгүйсгэх зовлонг чинь хараад загнаж бас зэмлэхгүй
зэмлэхгүй би чамайг зэмлэхгүй ганцхан чамайг л зэмлэхгүй
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh