Сүүлчийн дурлалын буухиа
Хайрын буухиа намар цагийн нарлаг өдрүүдэд зүрхэнд орших шуудангийн хайрцганд минь ирэх шиг. Баяр жаргал хосолсон дурлалын зугаа цэнгэлд зуу дахин эзэнтэй байсан ч, зуурдын зовлон ирэхэд зөвхөн тэр минь сэтгэлийн аялгууг хөглөх шиг. Итгэлээ өвөртөлсөн жуулчны сүүлчийн буухиа хайрын агуулахад минь аялах мэт санагдахад. Үгүй ээ энэ чинь юу л болоод байнадаа. Хамгаас илүү үнэнч, хамгаас илүү шударга, хамгаас илүү хайртай гэх миний сэтгэл анхны цас шиг цав цагаанхан, шив шинэхэн бүсгүйг хараад байх шиг. Баагий амьдралдаа баримтлах алтанхан зарчмаа зөрчин гэм хийгээгүй гэмтэн, гэмээ цайруулах ялтан мэт өөрийгөө буруу шааж гуниг дагуулсан бодролд автан сууна.
Жил бүр оюутнууд гэрээс өгсөн хэдэн төгрөгөө хямгадан өдрийн цайгаа ч ууж чадалгүй өлмөн зэлмэн явсаар урлагийн наадам хэмээх бичигдээгүй хуулийн татвараа төлж, авъяас бүгдээ дайчлан шинийг сурч, шинийг эрэлхийлсээр дээд курсын таньдаг ах, эгч нараа гуйн дуу, бүжиг, шүлэг гээд урлагийн сургуульд морилсон аятай мэргэжлийн хичээлийн албан бус кредит авна. Зарим нэг жаахан хөлжүүхэн анги нь мэргэжлийн дуучин, жүжигчин, урлагийн сургуулийн оюутнуудаар бэлдүүлэн шилдгийн шилдэг бүлгийн төлөөх халуухан тэмцлээ эхлүүлнэ. Тэр л уламжлалын дагуу их сургуулийн босгыг дөнгөж алхасан хүүхдүүд учраа олохгүй хий дэмий л багшийнхаа царайг харуулдан сууна. Сүүгий их сургуульд отгон ангийн дарга болоод ч тэр үү? энэ их манан дунд төөрөн будилж яахаа ч мэдэхгүй эргэлзэн тээнэгэлзсээр дээд курсынхаа Баагийг гуйн бүжиг заалгуулахаар боллоо. Сүүгий: за ямар ч байсан бүжиг заах хүнээ олчихлоо гэж битүүхэн баярлан ангидаа Баагийтай хамт орж ирээд. “Ангийхан сонсож байгаарай манай сургуулийн дээд курсын ах маань байгаа юм өнөөдрөөс эхлээд бидэнд бүжиг заахаар болсон үгэнд нь сайн ороорой гэлээ.” Баагий ч санаачлагыг гартаа аван: “за бүжгэнд орох хүүхдүүд нь гараад зогсоодохдоо өнөөдөр чөлөөт бүжиг заана дараана цэнгээнт бүжиг заана” гээд үлдсэн хүүхдүүдийг тараалаа. 2 хоног чөлөөт бүжиг заагаад Баагий өөрийнхөө ангийн улагийн наадмаа бэлдүүлэх гээд Сүүгийд дахин олдсонгүй. Сүүгий ч Баагийд нээх итгээгүй байсан ч тэр үү хашир суун цэнгээнт бүжиг заах хүн олсон байжээ. Ингээд урлагийн наадам ч болж Сүүгийгийн анги нэг юм орсон аятай өнгөрөөлөө. Харин хэргийн эзэн хэнгэрэгийн цохиур Баагийгийн анги 2-рт орох нь тэрээ. Жил бүрийн наадмын дараа ирэх жилийн наадам хол байнадаа хол байна гэдэг шиг хүүхдүүд тайвширч хичээл сурлагандаа шамдах нь тэрээ. Баагий, Сүүгийгийн ангид орохдоо Цээгий гэх даруухан охиныг гайхан хүн ийм дуугүй байх гэж хэмээн дотроо нэгийг бодсоор өнгөрч, удалгүй найзтайгаа хамт очин утасны дугаарыг нь авч, найзаараа мессеж бичүүлэн өөрөө битүүхэндээ сонирхон байснаа: үгүй ээ би чинь яаж байнаа найз охинтой хүн шүү дээ гэж зүрх сэтгэлдээ төмөр шорон аажим аажмаар бүтээсээр ирэх жилтэй золголоо. Сүүгий 2 дахь жилдээ урлагийн наадамд хал үзэн хашир суусан мэт эртнээс бэлдэн, хэдий итгэлийг нь алдсан ч Баагий дээр очин энэ удаад манай ангийг бэлдүүлэх хүн олж өгөөч гэж гуйлаа. Баагий ч татгалзсангүй таньдаг жүжигчнийгээ урин бэлдүүлж Цээгийтэй дахин нүүр тулах боллоо. Энэ удаад Баагий найз охиноосоо салж single болсон бололтой, анги нь урлагийн наадамд дээд курс болохоор орохгүй учир бүхий л хүчээ дайчлан өөрөө бүжиг бэлдүүллээ. Гэхдээ эхнээсээ л өөр байж бүхий л хүүхдүүдийг бүжиглүүлэн шалгаж бяцхан ч гэлээ маш их идэвхитэй хамтлагийг бүрдүүлэв. Цээгий харин нэг мэдэхнээ тэр хамтлагийн эрчим хүч нь болсон байх юм. Баагий юм л болвол Цээгийг урин бүжгээ заан бүр ямар ч шаардлагагүй зүйлд дагуулан явсаар нэг л мэдэхэд түүнд татагдан дасчээ. Удалгүй сургуулийн урлагийн үзлэг боллоо. Хэдий Сүүгийгийн анги сайн байсан боловч тэдэнд энэ удаад аз дутсан бололтой гэхдээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тэд урам орон хөөрч баярлах нь Баагийгийн сэтгэл дэх өөрийгөө зэмлэх зэмлэлийн ханыг нураалаа. Нэгэн удаа Баагий Цээгий рүү инээдтэй ч юм шиг яриа өдөж буй янзтай. Надад нэг онигоо явуулаач гэсэн мессеж нисгэвэл хариу ирсэнгүй Баагий ч нээх тоосонгүй маргааш нь салбар сургуулийн урлагийн наадмыг шүүж байтал. “Өчигдөр нэгжгүй байлаа. Би нээх онигоо мэддэггүй шүү дээ. Таниар сонин юу байна.” Гэсэн мессеж Джай бүжгийн бөмбөрийн цохилт аятай хурдан хурдан зүрх догдлуулсаар Цээгийгээс ирлээ. Баагий Өө юу байхавдээ урлагийн наадам шүүгээд л байж байна гэж явууллаа. Баагий, Цээгийтэй урлагийн наадмаа шүүхээ мартан аядан утаснаас зүүгдсэн шүүгч болж хувирлаа. Ингээд Баагий, Цээгийтэй мессежээр бие биенээ таних оргилуун их асуултаар булалцаж, түүндээ хариулт аван мессежний найзууд болохоор тохирч, удалгүй хамт кино үзэхээр боллоо. Баагий: маргааш 14 цагаас Тэнгист уулзъя болно биздээ гэхэд Цээгий ч за тэгвэл маргааш уулзатлаа түр баяртай гэсэн хариу мессэжийг хүлээн аваад Баагий тэнгэрт аялах шувуу мэт хөөрөн баясав. Өглөөний наран уулсын цаагуур цухуйхад Баагий аль хэдүйн сэтгэл догдлон босч, хувцасаа индүүдэж, хамаг байдгаараа гоёсоор 14 цагтай уралдан тэнгист очвол тэр хэдүйнээ ирчихсэн байлаа. Түүний зүүсэн цэнхэр ороолт, хар куртка гээд түүний өмссөн хувцас нь түүнийг гайхамшигтай харагдуулж, өөрийн эрхгүй түүний гоо үзэсгэлэнд сэтгэл минь уярах мэт. Анх удаагаа Баагий Тэнгист кино үзэж байгаа болоод ч тэр үү! Сандарч дотроо: “ за даа аягүй бол дотогш орон мэдэхгүй байсаар онигоо болох вий хэмээн болгоожлон алхах мэт”. Ёстой л жинхэнэ гадаадын кино дээр гардаг шиг хэлэх ч үг олдохгүй сайхан байлаа. Кино тараад Баагий уг нь кафед сууж жаахан ярилцъя гэвэл Цээгий одоо хичээлтэй. Би нэг гадаад хэлний сургалтын төвд явдаг юм л даа. Харин тийшээ та хүргээд өгөөч гэлээ. Анхны болзоо хөгжилтэй байдаг шиг Баагийгийн хувьд ч гэсэн юу ярихаа ч мэдэхгүй тээнэгэлзэн явсаар түүнийгээ үдэн гэртээ ирлээ. Баагийд анхны болзоо амжилттай байсныг ч хэлэх үү? Мессежээ үргэлжлүүлэн цувуулсаар л цаг хугацаа ч урссаар л. Нэг удаа Баагий нээрээ драмын театрт маш гоё жүжиг гарч байна лээ. Хамт үзэхгүй юм уу? Гэж асуутал завтай бол үзмээр л байна. Гэхдээ зав гаргахыг бодъё хэмээн их заннаж байгаа ч юм уу? Жаахан үнэд орсон янзтай мессеж ирлээ. Ингээд анхны болзооноосоо хойш даруй 20-иод хоногийн дараа жүжиг үзэх нь тэрээ. За байз мөнгө яаж олох вэ? Ядаж байхад өөрөө өөрийнхөө мөнгийг төлье гэхээр нь билет авсан гээд хэлчихсэн байдаг. Өө нээрээ тэнд нэг тэмцээнтэй гэж байсан гялс ороод түрүүлчихвэл овоо хэдэн төгрөг өгөх байх гэж бодон ортол дурлалын бурхан ивээх мэт тэргүүн байранд ороод 30.000 төгрөг авах нь тэр. Баагий болзсон цагтаа очин Цээгий хүлээж байтал нээх удалгүй Цээгий хүрж ирлээ. Энэ удаад үсээ задгай тавьсан байсан нь зүрхэнд дахин SURPRISE болон будрах шиг. Цээгий, Баагий хоёр жүжиг тараад гэр хүртлээ алхангаа нилээд хөгжилтэй зүйл ярьж, баясалдаж өвлийн тэсгэм хүйтэнд хацрууд маань хөлдөх аядсан ч цааш үгэлжлүүлэн алхсаар бүр Цээгийгийн гэрийн гадаа ирсэн ч байшинг нь жаахан тойрч хорвоогийн бүхий л зүйлсийг шивнэлдэх мэт. Баагий энэ удаад түүнд сайн гэж хэлж зүрхэлсэнгүй Цээгий ч түүний энэ л үгийг хүлээсэн үү? Цааш дахиад жаахан алхъя одоо энэ байрыг тойрвол зүгээр байх гэлээ. Баагий, Цээгий хоёр дахин жаахан алхаж байгаад Баагий одоо орой болчихлоо за сайхан амраарай ингээд ордоо гээд цааш өөрийгөө үгийн сураар ороолгон харууссаар ганцаар алхав. Төдөлгүй тахиа донгодож өглөө ч боллоо. Баагий, Цээгий рүү мессеж явуултал хариу ирсэнгүй, Баагий хэд хэдэн удаа захиа бичсэний эцэст Цээгийгээс “Би хороололд найз нартайгаа уулзаж байна. Дараа мессеж бичье” гэсэн зурвас ирлээ. Үүнээс хойш Цээгий, Баагийгаас хором хормоор хөндийрсөөр л, тэдний хооронд солилцох мессежний тоо алс алсаар цөөрсөөр л.
Нэг өдөр Сүүгий, Баагий дээр ирж манай ангийнхан ойрдоо завгүй байгаа гадуур, дотуур их юм хөөцөлдөөд таньтай тухтай юм ярьсангүй уучлаарай гэхэд нь Цээгий ч бас хамт байгаа юм байнадаа хэмээн хий дэмий өөрийгөө тайвшруулах шиг.
Нэгэн удаа: Баагий түүнд мессежээр би чамд хайртай зүрх сэтгэлд чин зорчих хайрын виз өгөөч гэж гуйтал өөдөөс гуниг, харуусал дагуулсан тодоос тод хар тамга дарах нь тэр. Уучлаарай найзуудын хооронд ийм зүйл байж болно гэж үү? Би үгүй гэж бодож байна. Гэсэн үг нь хацар дагах нулимсыг зүрхэнд минь асгаруулах шиг амсгалаа давчдуулан харуусна.
Хотын гудамж гэрэл гэгээ нэмж, чимэг зүүлтээ зүүн гоёж fm-ээр шинэ жилийн холбогдолтой дуу цангинана. Сургуулийн шинэ жилээр Баагий нүдээ ширгэтэл Цээгийг хайгаад олсонгүй шантарч сэтгэлдээ хурсан нулимсаа тээсээр анги хамт олон, найз нөхдөө хойш тавин зугтаж гараад Цээгий рүү утас цохилоо. Цээгий: Байна уу? Гэхэд Баагий: цагийн дараа тэнгист уулзъя завтай биздээ! Цээгий: за байз хэмээн эргэлзсэнээ за за цагийн дараа уулзъя гээд утсаа тасаллаа. Цээгий болзсон цагтаа ч ирж Баагийгийн хамгийн сүүлчийн жаргалтай дурсамжаа үдлээ. Ингээд хичээл ч амарч Баагийгийн бие ч муудаж Цээгийг холбоо барихыг нь хүлээсээр цаг хугацаа урсан өнгөрчээ.
Хаврын улирал ирж хонх зүүсэн залуус зураг татуулан аз жаргалаар бялхана. Дээд курсынхаа ах, эгч нарынхаа гоёлыг шохоорхон харж бид хэзээ ингэж явах болдоо хэмээн бодолд дарагдана. Баагий хонхныхоо баяраар бүхнээс илүү гоёж чимэн ёстой л ханхүү болон хувирчээ. Хүмүүс рүү баяртай гэсэн шиг инээж байвч зүрхэнд нь сүүлчийн удаа, сүүлчийн удаа Цээгийг харах нь ээ! Хэмээн түгшиж айж байх шиг. Тиймээ сүүлчийн удаа улаан сарнайн дэлбээгээр хүрээлэгдэх хайрын цэцэг авах уу? Эсхүл сүүлчийн удаа харагдаад өнгөрөх хагацлын зурвас авах уу? Гэж битүүхэндээ жийрхэх мэт. хммм Цээгий түүнд сүүлчийн удаагийн ч харах боломжийг өгсөнгүй ирсэнгүй. Баагийгийн сэтгэл хонхны баяр биш лонхны баяр ч юм шиг утга учиргүй өнгөрч дахин сургуульдаа үзэгдсэнгүй ээ!
Тэр цагаас хойш Цээгий Баагийтай нэг ч удаа холбоо барьсангүй. Цээгий 3 жилийн дараах өвлийн жиндүү хүйтэн өдөр Баагийгаас Сүүлчийн дурлалын буухиа хэмээх захидлыг хүлээн авлаа. Урьд нь хамт байсан бүх сайхан дурсамжуудыг шингээн бодогдож байсан, хэлж чадахгүй байсан үгсийг сийлбэрлэн
Сүүлчийн дурлалын буухиа зүрхэн дунд эгшилнэ
Сүүлчийн амьдралын мөчүүд зүүдэн дунд эргэлдэнэ
Сүүлчийн захиас үгүүд захидал минь сийлбэрлэгдэнэ
Сүүлчийн замагт нулимс сэтгэлд минь мөнхлөгдөнө
Хэмээн 4 мөрт Цээгийгийн цээжийг зүсэн яагаад ч юм мэдэхгүй харууслын нулимс хацар эсгүүлэн бөмбөрнө. Энэ цагаас хойш жилийн дараа Цээгий их сургуулийн ангийн андуудтайгаа уулзахаар болж яаран сандран байж хоцорч очтол. Ангийнхан нь Цээгий их сургуульд байхад л алтан медальт хоцрогч байсан өөрчлөгдөөгүй хэвээрээ байна шүү хэмээн хошигнон угтаж авлаа. Сүүлийн 4 жил уулзаагүй найзууд хавь ойрын бүхий л зүйлийг хамж шимж ярьж оюутан байсан цагийнхаа хөгжилтэй нандин дурсамжаа тэрлэн хуучлан хөөрөлдөв. Цээгий гэнэт: нээрээ урлагийн үзлэгээр Чимгээ ая эхлээгүй байхад гараад ая дуустал бүжиглэж билээ. Надад одоо болтол гээд цүнхэн дотроосоо ангийнхаа Баагийтай авхуулсан зургийг гаргаж ирлээ. / Тиймээ одоо болтол тэр зургийг Цээгий цүнхэндээ нандигнан их сургуулиа санах тоолондоо гаргаж сэтгэлээ уудалдаг билээ. / Чимгээ: нээрээ Баагий ах чамд маш их хайртай байж билээ. Юм л бол Цээгий, Цээгий гээл гэхэд нь Сүүгий яриаг нь тасалж: Баагий ах өнгөрсөн жилийн жиндүү өвлөөр хорт хавдраар өөд болсоон. Бурхан болоход нь би хажууд нь байсан юм! Талийгч энэ захиаг Цээгийд өгөөрэй, намайг асуувал мэдэхгүй гадаад руу гарсан байх гэж хэлээрэй хэмээж билээ. Чамд хэлэхгүй байж зүрхэлсэнгүй. Цээгий, Чамайг тэр захиаг уншиж байхад чинь Баагий ах тэнгэрт хальсан байхаа. Чамд үнэхээр хайртай байсан юм шүү! Хэмээснээр : хэт элбэг жаргалын дундах хэсэгхэн зовлон, харуусал нь боллоо. Цээгий хэсэг шоконд орж: тиймээ үнэхээр сүүлчийн дурлалын буухиа нь би байж яагаад ч юм бэ? тэр захиаг уншихад нулимс өөрийн эрхгүй бөмбөрөөд байсан юм. Хэмээн чимээгүй нулимс хацар эсгүүлэн гараараа арчиж орхилоо. Уг нь би талийгчийг хүүхэмсэг гэж боддог байснаа нуух юун. Гэхдээ яагаад, яагаад надад хэлж болоогүй юм бэ? Ядаж сүүлчийн дурлалын буухиаг нь хүлээн авч болох л байсан шүү дээ. Би Баагий ахад сайн байсан, үгүй ээ би хайртай байсан. Одоо ч би цүнхэндээ түүний зургийг тээн зүрхэндээ хайрын улаахан сарнайг хадгалсаар байгаа шүү дээ. Яагаад, яагаад хорвоо ийм хатуу юм бэ? Баагий ахаа яагаад, яагаад нэрэлхүү хайраа аван, сэтгэлээ ч нээлгүй одвоо яагаад? гэсээр хөлчүү дурлалын түүхийг төгсгөн согтож орхижээ.
Тиймээ яагаад, яагаад хайр ийм гашуун мөртөөн амттай, зовлонтой мөртөөн жаргалтай байдаг юм бэ? Яагаад, яагаад? хайр өөрөөсөө нэрэлхүү бардам, сэхүүн байдаг юм бэ? Яагаад хайр ийм ичимхий, бүрэг жожиг байдаг юм бэ?
Яагаад?????????????????????????
Таны сүүлчийнх ч дурлалын буухиа чинь мөнх бусыг үзэж байж сүүлчийнх болох ёстой гэж үү? Яагаад????????????????????????