Заяа нийлэхгүй зам

Заяа нийлэхгүй зам

Дурлалын бурхад намайг хаяад одсон
Дусал нулимсаа унагаагаад явсан
Эгнэшгүй сэтгэлийг минь хулгайлаад
Эгэл хайрыг минь чи өмчлөн холдсон
    Зүрхэн дэх баясалын үгсийг минь
    Зөөлөн шиврэх бороонд зүсээд өнгөрсөн
    Зүүд нойронд минь учраад хэлэхдээ
    Зүгээр л чи миний амьдралаас зайл хэмээсэн
Хайртай л болохоор чиний жаргалыг би хайсан
Хагацлын зам л надад дандаа олдсон
Хамаг бүх чадлаа чамдаа алдсан болохоор
Хатан зориг минь чиний өмнө өвдөг сөхөрсөн
    Хэцүү гээд чамайг орхисон юм бишээ
    Хэн хэндээ амар байх болов уу гэсийм
    Хэтэрхий хайртай учраас л салсан юм
    Хэмхэрхий байшин шиг хайр учир нураасан юм
Зовлон гунигаас зугтаах гэж чамаас би нуугдаагүй
Зол баяр хөөр чинь өөр хүнийх гэдгийг мэдсэн л хойно
Зоргоор амьдрах хүслийг чинь хүндэтгье үү гэсэн юм
Зоосоор шийдэгдэх халамжийг чинь үзэхгүйдээ тэгсэн юм
    Орчлон хорвоог арай л өөр нүдээр хардаг л юм чинь
    Олигтой байж яахан чадах билээ дээ бидэн хоёр
    Омог бардам сэтгэлд чинь би үгүйгээс хойш
    Огтхон ч үерхэж болохгүй гэдгийг ухаарсан юм
Гараа дэлгэн авах хувь тавьлан байхгүй бол
Ганцаардлын аястай хорвоог туулъя уу гэсэн юм
Гал халуун хайраа мөсний жаварт үргээхдээ
Гарцаагүй энэ л миний зам гэж хэнээс ч илүү итгэнэ

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh