Ээжээ таны сэтгэл зүрхний дэлбээнд хүү чинь мэндэлсэн
Сая сая бодлын тэнгэрт хайр гэрэлтүүлэн нүдээ нээсэн
Жаргалын дунд манан бударч будилж явсан ч
Хүүгээ гэсэн нулимсыг хараад ухаажиж томоожсон
Алдаа оноо бүхнээ танд жихэж жихүүдэс хүргэм байсанч
Амьдралын даваа бүхэнд нядлуулан тунирхаад сэтгэл тэнийсэн
Энэ бүхний эцэст хүү нь энэ хорвоо дэлхий дээр таниас өөр эрдэнэ байхгүйг ойлгосон
Ээжээ хүүгээ уучлан ертөнцийг минь гэгээрүүлээч
Мишээл бүхнээ тандаа зориулж хүү нь амьдрах болно
Мэлмий тэнийсэн ухаарал болгоноо амьдралаараа харуулах болно
Зүрх минь таны төлөө цохилож, таныхаа тоолж барашгүй ачлалыг хариулах болно
Ээжээ тандаа хайртай шүү
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh