Ахархан бодолтой залууст зориулсан хэдэн үгс

Чамд амлахгүй би хоёрын хооронд гуравхан үгийг
Чамд мэдрүүлнэ би байгаагаараа тэр л хайрыг
Хэлэх зориггүйдээ биш би хоосон амлалт хүсээгүй
Хайрласаар байх болно чамайг хүссэн хүсээгүй
        Би Outlaw, D45 хамтлагийн дуунуудад дуртай. Их сургуульд багшилж, олон шавь нараараа бахархаж, одоо хувийн компанид ажил хийж яваа 26 настай залуу. Хүмүүс заримдаа надад бацаануудын дууг сонслоо гэж битүүхэн шоолдог. Харин би өөдөөс нь дотроо тэднийг өрөвддөг. Дуу хуур, хөгжим нас харгалздаггүй. Уянгалаг сайхан дуу,сайхан шүлгийг 50 настай болсон ч сонсоно. Ээж минь Outlaw хамтлагийн дууг сонсох дуртай.Тэглээ гээд ухаангүй тэнэг болчихгүй. Заримдаа хүмүүс яагаад хэлбэр хөөдөг юм болоо. Бусдаас нууж дуу сонсож, өнгөн дээрээ өөр том том юм ярьж классик яриагаа өрнүүлнэ. Харин би бол өөр ямарч дуу сонсдог бай түүнийг нь хүндэтгэдэг. Хүүхдийн дуу сонслоо гээд хүүхэд болчихгүй шүү. Ийм ахархан бодолтой залуучууд хүний амьдралд олон таардаг. Харин шавь нар минь битгий хэлбэр дүрс хөөгөөрэй. Үргэлж өөрийнхөөрөө байж, өөрөөрөө шийдвэр гаргаж байгаарай.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh