Эвтэй л байя

Одоогоос 4-хөн жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ноён Намбарын Энхбаяр “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээх уриалгыг улс төрд дэвшүүлэн Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрээр одоо ч эвтэй байхдаа хүчтэй хэмээн ярьж яваа. Харамсалтай нь өнөөдөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ урьд сонгуулийнхаа гол уриа лоозонг мартчихаад өрсөлдөгч Ц.Элбэгдоржийг элдэв төрлөөр нь гутаан доромжилж нэр хүндийг нь бузарлаж байгааг та бүхэн харж байгаа байх. Би нэг л зүйлийг ойлгохгүй байгаа юм.
Эвтэй байна гэдэг нь Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд гараад буй бусдыг доромжлох юм болов уу! Эсхүл эвтэй байна гэдэг нь хууль зөрчиж байгааг нь хараад Н.Энхбаярын талд үг дуугүй зогсох юм болов уу гэж гайхаад байгаа юм. Магадгүй дээрхийн аль аль нь Н.Энхбаярын хувь эвтэй байна гэсэн үг биз. Харин миний хувьд эвтэй байна гэдэг нь хууль ёсыг сахих, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж шударга байх явдал юм. Бодоод үзэлдээ Эх орныг минь худалдаж буй хүнийг хараад дуугүй явна гэдэг нь эвтэй байна гэсэн үг мөн үү?. Магадгүй зөвхөн Эх орныг минь худалдаж буй хүнд л мөн байх. Миний хэлэх үгс Ц.Элбэгдоржийг дэмжиж буй гэж бүү ойлгоорой. Монгол улсын иргэнийхээ хувьд Эх орноо хараад ой гутах шиг болж байгаа учир өөрийн үзэл бодлыг бусадтайгаа зүгээр л хуваалцах үүднээс дотор бугшсан бүхнийг ил болгон тантай хуваалцаж байна. Өнөөдөр үгээ хэлээд маргааш шоронд сууж, нөгөөдөр алуулах магадлалтай улс оронд амьдрах нь нэг л айдастай байна. Тийм ч учраас айдас дагуулсан захидлаа бичихдээ нэрээ нууцаллаа. Би бол зүгээр л нэгэн төрийн албан хаагч хүн. Төрд шалгалтаа журмаар өгч орсон ч хажуу дахь хүмүүс маань аль нэг намын гишүүн, эсхүл том даргын хүүхэд байгааг хараад нэрээ нууцлах болсоноо нуух юун. За миний хэн байх нь гол биш юу бичиж байгаа нь чухал биз. Өнөөдөр шударга ёс байна уу? Та чин зүрхнээсээ өөрөөсөө асуух хэрэгтэй болсон байх? Өнөөдөр эвтэй байх цаг мөн үү? Та чин зүрхнээсээ өөрөөсөө асуу. Тэр эв түнжинг Н.Энхбаяр олгож чадах уу? Та бас чин зүрхнээсээ асуу. Тийм бол одоо эв түнжинтэй өрсөлдөж байна уу? Энэ бүхнийг зүгээр л өөрөөсөө асуу. Тэгээд бид энэ замаар явах нь зөв үү? Хэмээн өөрөөсөө асуу. Энэ бүхнийг тэгээд яаж өөрчлөх вэ?, та юу хийж чадах вэ? Гэж асуу эцэст нь хариулт нь танд олдох болно. Сонгуульд ямарч хамаагүй аргаар ялах гэж оролдох нь юуны хэрэг вэ? Таны төлөө хууль зөрчих нь зөв үү? Таны төлөө мөн юм болов уу? Эсхүл таны төлөө тантай хамт гэж нэрийдээд таныгаа жийгээд өөрөө өөр зүйл хөөцөлдөөд байна уу тантай өнгөрсөн 4 жил хамт байж чадав уу? өнөөдөр улс орон 2 хуваагдчихажээ АН, МАХН хэмээн гэхдээ Ардчилсан намаас МУ-ын ерөнхийлөгчөөс асуулт асуун мөрийн хөтөлбөрийг нь шүүмжилж байгаа бол МАХН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг муулж байх юм. Бодоод үздээ тэд мөрийн хөтөлбөр бус хүнийг шүүмжилж байна. Тэд хүнийг шүүмжлэхдээ худал цуурхлаар, өндөр намаар нь гадаад үзэмжээр нь шүүмжилж байна. Ингэж бодохоор Монгол улсын Ерөнхийлөгч өрсөлдөгчөө ингэж доош нь хийж байгаа юм чинь шүүмжлэл хэлсэн мань мэтийг тамын тогоонд чанах юм байна л даа гэж бодогдож за за мэдэхгүй би өөрийнхөө сонголтыг хийсэн харин та хийсэн үү? өөрсөө асууж, зүрх сэтгэлээ сонсож өөрчлөлт хийх үү? Эс хийх үү? Эс хийлээ гэхэд цаашид яах бол? үр хүүхэд чинь яах бол зэрэг бүхий л амьдралаа бодож байгаа сонголтоо хийгээрээ та өөрчлөлтөд хамгийн их тус болох хүн шүү.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh