Хаос гурав

Энгүй энэ амьдрал дунд эрээнтэй бараантай бүхнийг эргэцүүлэн бодовч сэтгэл минь дагжран чичирч, элэг зүрх минь гансран гунирхана. Хүмүүсийн шунаг сэтгэл эх дэлхийг минь хөмөрч, харанхуй бүдүүлэг соёлын довтолгоо нийслэлийг минь бүрхэн байгаа энэ л үед хөгжлийн тухай нэгийг өгүүлэхийг зорилоо. Гегель хөгжлийн оргил бол ертөнцийн төгсгөл хэмээн нэгэнтээ өгүүлсэн байдаг. Магадгүй Шинжлэх ухаан төгсрөөд эрхээрээ мөхөл рүү өнгөлзөн амьд организм эволюцид орж бүхий л зүйл зохиомол болох цагт ертөнц мөхөх биз. Хөгжил хэдийгээр сайн сайхан руу тэмүүлдэг ч үр дүн нь муу муухайг авчирдаг. Сансрын хөлөг бүтээгдээгүй бол дэлхий дахин 3000 жилийн настай байх байсан. Машин, Компьютер байхгүй байсан бол ертөнцийн мөхлийн тухай яриа мартагдах байсан гээд олон жишээг бид дурьдаж болно. Бид юунд тэмүүлнэ вэ? Нефть, алт, мөнгө гээд огт хэрэггүй бүхнийг хүний амьдралын зорилго, хэрэглээ болгосоноор хүмүүс сэтгэлгээний хаосд орж, хайр энэрэл, амьдралын филисофи өөрчлөгдөн, шунаг сэтгэл ихсэж бие биенээ алж, бие биенээ үгүйсгэж, өмчилж өөрт хамааралгүй бүхнийг авах гэж оролдсоноор байгаль эхийг булингартуулж, бузарлаж бүр сүүлдээ мод ч үгүй, гол ч үгүй, чулуу ч үгүй элсээр хүрээлэгдсэн байшингуудын дунд уух усгүй, идэх хоолгүй болохыг хүсээ юу? эсхүл марс гэх агааргүй орчинд сансрын хувцастай амьдарч, дараа дараагийн хүн төрөлхтөн үүсэн бий болох цаг хугацааг хүлээх гэж дэлхий мөхөл рүү тэмүүлээ юу? мэдэхгүй юм даа хүмүүс өөрт буй өмчөө алт эрдэнэс гэж бодон төөрөгдөлд орж мөнгөний төлөө бүхнийг устга гэсэн 21 зууны амьдралын уриа лоозонг урдаа барин суучаад өөрсдийгөө өмгөөлж байгааг хараад өрөвдөн суухдаа ёстой л Р.Чойномын цэцэнүүдийн дунд тэнэг явахад цэнгэл жаргал элбэг олдох юм тэнэгүүдийн дунд цэцэн явахад тэрнээс илүү зовлон алгадаа яаж ч болохгүй хатуу энэ орчлон яархаа мэдсэн юм бол яах гэж би эрт төрөө вэ? хэмээх хэдэн мөрт толгойд гашуудлын хөгжим шиг хангинаж харуусаад барахгүйгээр хүмүүсийг зүхэхдээ ган үзгээ бариад зурайсан зураглалыг реалистаар дүрсэлж гунигаа тайлахдаа бичлээ. Тэнэгхэн та нар минь уншаад сэтгэлдээ байгаа хөрсөндөө цэцэг тариад аз жаргалын зүг хөдөлдөө.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh