“Мини НҮБ-2”
“Нэг Ертөнц – Өсвөр үе” хүүхдийн оролцооны байгууллага Монголд НҮБ-ын чуулга, уулзалт, загвар чуулганыг 1998-2003 он хүртэл амжилттай хэрэгжүүлсэн билээ. Нийгмийн идэвхи санаачлагатай мянга мянган хүүхдүүд “Нэг Ертөнц – Өсвөр үе” байгууллагын чуулга уулзалтуудыг тэсэн ядан хүлээдэг байсны нэг нь “Мини НҮБ” үндэсний Ассамблейн чуулган юм. 2001 оны 12 сарын 09-11-ны хооронд Чингис зочид буудал, Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд хүүхдийн улс орнуудыг төлөөлж Тулхтай хөгжил, ХДХВ/ДОХ зэрэг асуудлуудаар төлөөлсөн улс орныхоо байр суурийг илэрхийлж тунхаг бичгийг гаргаж байв. Миний хувьд “Мини НҮБ-2” чуулганыг зохион байгуулах боломж олдсон юм. Ингээд дурсамж болгох үүднээс дараах зургуудыг тавьлаа дурсамжаа сэтгэгдэлд хүүрнэн өгүүлээд эргэн дурсацгаая сайхан цагаа. Мөн Өнөөдрөөс Бид нэг Ертөнцийнхөн буланг нээж байгаагаа мэдэгдэе. Нэг ертөнцөд байсан хүн бүр өөр өөрсдийн дурсамжаа сийлж, зургаа үлдээж, бие биетэйгээ холбоотой байна гэдэгт найдаж байна.
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh