СҮ.БАТБОЛД, Л.ГАНСҮХ САЙДААС БОЛЖ ИХ СУРГУУЛЬГҮЙ ХОЦРОХ ШАХАЖ БИЛЭЭ.

СҮ.БАТБОЛД, Л.ГАНСҮХ САЙДААС БОЛЖ ИХ СУРГУУЛЬГҮЙ ХОЦРОХ ШАХАЖ БИЛЭЭ.

Өвлийн хамгийн том баяр бол Шинэ жил. Хүүхэд бүр гэртээ баяр хөөртэй харьж, аз жаргалаар шинэ угтдаг учир хүүхдүүд жил бүрийн энэ л баярыг тэсэн ядан хүлээнэ. 2002 оны тэр шинэ жил Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит гадаад хэл, урлагийн мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай 50-р сургуулийн 10б ангийн нэгэн сурагчийн хувьд хэзээ ч мартагдахгүй шинэ жил болсон юм. Сургуулийн захирал Л.Оюунцэцэг багш намайг дуудаж байхыг сонсоод өрөөнд нь очтол за Мөнхбатаа чамайг оны шилдэг хүүхдэд тодорхойлох болсон чи бүх гэрчилгээ, сертфикатаа канондоод аваад ир гэлээ. Ингээд бяцхан хүү хөөр баяртайгаар алхаж өөрийгөө тодорхойлуулаад шалгаруулалтын комисст материалаа аваачиж өгсөн юм. Жил бүр Оны шилдгүүдийг тодруулах “New World” ёслолын ажиллагаа 12 сарын 25-нд болдог билээ. Энэ өдөр тодорхойлолтоо хүүхдүүдийн хувьд утас хангинах нь оны шилдэг боллоо гэх дохио байдаг юм. 2002 оны 12 сарын 25 боллоо Нэг Ертөнц Өсвөр Үе байгууллага дээр очоод клубуудын шинэ жилийг хэрхэн зохион байгуулах талаар ярьж суутал Отгонбаатар / 2 сургуулийн сурагч / Мөөгий чи оны шилдэг хүүхэд болчихсон байналээ гэхийг сонсоод за битгий худлаа яриад бай надад урьдчилж мэдэгдэх ёстой шүү дээ. Би тэнцээгүй байх хэмээгээд яриад сууж байтал Ээж Нэг Ертөнц дээр хүрч ирэн миний хүү хурдан явж хувцасаа солъё орой 19,00 цагаас Чингис зочид буудалд оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаатай гэв. Би ч нүдэндээ ч итгээгүй Оогий чи яаж мэдсэн юм бэ? гэхэд манай ахад өнөөдрийн оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааны сценари байсан юм тэгээд би уншсан юм гэв. Ингээд орой боллоо. Чингис зочид буудалд очвол бөөн улс төрчид УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Л.Гүндалай, М.Энхсайхан гэх мэт Ардчилсан намын лидерүүд харагдана. “New World” оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа нь 10 жилийн хүүхдүүдээс ирсэн тодорхойлолтоос шалгаруулалт хийж оны шилдэг 5 сурагч, оны шилдэг 5 оюутан, оны шилдэг 1 сэтгүүлч, оны шилдэг 1 улс төрчийг шалгаруулдаг. Оны шилдэг сурагчдын хувьд Монгол улсын их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэн орох эрхийн бичиг шагналыг дагалддаг бол, оны шилдэг оюутанд гадаадын их, дээд сургуульд мастераа New world-ийн тэтгэлгээр хамгаалах эрх дагалддаг. Оны шилдэг сэтгүүлч, улс төрчийн хувьд сая төгрөг дагалддаг юм билээ. Ингээд тухайн үеийн оны шилдэг сурагчаар Спортоос 93-р сургуулийн сурагч / байсан шиг санагдаж байна / Батчимэг / одод их мастер болсон /, 1-р сургуулийн сурагч, 75-р сургуулийн сурагч, нэг сурагчийг нь санахгүй байна уучлаарай. Ингээд шилдэг 5 сурагчаас гранпри буюу шилдгийн шилдэг сурагчийг шалгаруулдаг 1-р сургуулийн сурагч тодорч байсан билээ. Шинэ жил дууслаа гэртээ конкурсанд бэлдэх шаардлагагүй, хүссэн сургуульдаа орж чадах нь хэмээн баяр хөөр догдлуулан очсон юм. Зун боллоо конкурс болоход нөгөө их, дээд сургууль хүссэн мэргэжлээрээ орох эрхээ авах гээд Боловсролын сайд А.Цанжидтай уулзахад энэ жил олгохгүй гэв. Учир нь оны шилдэг улс төрчөөр шалгарсан Л.Гүндалай эрхэмийг барьж хорьсон МАХН, Ардчилсан намын дунд нилээд хөндий харьцаа үүссэн учир мань мэтийг золиос болгосон нь тэр байлаа. New World сан бол МАХН, Ардчилсан намын лидерүүдийн байгуулсан сан юм. Сангийн тэргүүнээр одоогийн Ерөнхий сайд Сү.Батболд тэргүүлдэг. Харин оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг Залуу лидер клуб / тэргүүн нь одоогийн сайд Л.Гансүх /, New World сантай хамтран зохион байгуулдаг байсан. А.Цанжид сайдтай уулзаад тийм хариу сонссоныхоо дараа Л.Гансүхтэй ээж маань уулзсан юм. Тэгсэн бид олгоноо Боловсролын сайдтай ярьж байгаа урьд урьдны оны шилдгүүдэд олгож байсан. Тиймээс санаа зоволтгүй гэсээр конкурс хүргэсэн юм. Би ч сүүлдээ тэсэхээ байгаад эцсийн хариултыг сонсохоор А.Цанжид сайдтай уулзсан юм. Тэгсэн өгөхгүй гэдэг нь бүр тодорхой боллоо. Ингээд МУИС-ийн шалгалтанд ямарч бэлтгэлгүй орж эхний 40-д орж чадалгүй хасагдаж, улмаар Их засаг их сургууль / тухайн үед хуульч мэргэжлээр Их засаг, Шихихутаг-ийн конкурс үлдсэн байсан юм / дээр очоод шалгалт өгөөд 1-т орсон тул Их засаг их сургуулиа сонгосон юм. Хэрвээ Л.Гансүх сайдын хэлсэнээр хүлээсэн бол би их сургуульгүй хоцрох байсан биз. Энд Сү.Батболдыг дурьдахгүй байх аргагүй өнөөг хүртэл Сү.Батболд, Л.Гансүхийн гарын үсэгтэй оны шилдэг өргөмжлөл нь гэрт зурайж харагдсан юм. Ингээд бидний 5 хүүхэд нэг сайн улс төрчдийн, улс төрийн 2 том намын золиос болсон юм даа. Гэхдээ Их засаг их сургуулийг сонгох болсон харамсдаггүй юм шүү эндээс л миний бүх амьдрал эхэлж, эхнэр хүүхэд, ажил амьдрал бүхэн Их засагтай холбогдсон юм.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh