Либертарианизм хэмээх нэр томъёоны ойлголт
Энэхүү либертарианизм гэх үгийн үндэс нь либертари буюу Франц хэлний “ laissez- faire ” Латин хэлний “ liber ” гэх үгнээс гаралтай юм. Үгийн утгийн хувьд “ liber ” буюу “ чөлөөтэй ” гэсэн үгнээс үүсэлтэй юм. “ laissez- faire – гэсэн vгийг хөндлөнгөөс vл оролцох, зөнд нь орхих” үгийн түүхийн хувьд гэвэл Францын хаан XV Лүй хэсэг худалдаачдаас” Би яаж та бүхэнд туслах вэ? гэж асуусанд ” худалдаачид инээд алдан “ Laissez- nous faire, laissez nouns passer, Le monde va de lui- meme ” буюу орчуулбал “ Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе, дэлхий өөрөө эргэдэг юм ” гэсэн гэдэг.
Либертарианизм нь либерализмтай холбоотой юу? Холбоотойгоор барахгvй, тvvний орчин vеийн хувилбар гэж нэрлэж болно. Яагаад хуучин нэрээр нь нэрлээгvй юм бэ гэсэн асуулт гарах аваас бид дараах хариултыг өгдөг: А) Дэлхий ертөнц ялангуяа АНУ-д либерализм гэсэн нэрээр янз бvрийн тэр ч бvv хэл, либерализмын өөрийнх нь эсрэг хандсан улс төрийн vзэл- хөдөлгөөнийг тэмдэглэдэг болсон. Тиймээс энэ vгний жинхэнэ утгыг гуйвуулсан утгаас нь ялгаж салгаж байхын тулд либертарианизм гэсэн шинэ нэр томъёог хэрэглэх нь зохистой. Б) Сонгодог либерализмд авч vзэх бололцоогvй байсан олон шинэ асуудлууд (эмэгтэйчvvдийн эрхийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал, арьс өнгөний ялгаварлалыг устгах асуудал гэх мэт) нийгэмд гарч ирсэн бөгөөд эдгээрийн тухай “либерализм” гэсэн хуучин нэр хаягаар хөөж утгыг нь олоход хэцvv юм. В) Либертарианизм гэсэн vг нь этимологи утгаараа (vгийн гарал vvслийн утгаараа) хувь хvний эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, чөлөөт зах зээлийн утгыг илvv тууштай бөгөөд тодорхой илэрхийлдэг сайн нэр томъёо юм. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Локк, Смит, Милль, Жэффэрсон, Бастиа, Сэй зэрэг либерал сэтгэгчид манай vзэл санааны эрхэмлэн хvндэтгэдэг өвөг дээдэс, Мизес, Хаек, Рэйнд, Хайзлит, Нозик нар өнөө vед энэ vзлийг буухиалан авчрагсад мөн.
Либертарианизмын үүсэл хөгжил, ойлголт
“... хүмүүс хууль болон албадлагагүйгээр эв зохицолтой амьдардаг”
а) Либертарианизмын үүсэл хөгжил
Либертарианизмын анхны үр хөврөл болсон мэдлэгийг эртний Хятад, Грек, Израйльд боловсруулж байсан. Хамгийн анхны либертари үзэлтэн нь Тао Ти Чин зохиолоороо нэрд гарсан МТӨ VI зууны Хятадын сэтгэгч Лоа Ци байсан байж болох юм. Түүнийхээр “ хүмүүс хууль болон албадлагагүйгээр эв зохицолтой амьдардаг” гэснээр либертар үзлийн үндэс суурийг тавьсан гэж үзэхэд нээх буруудахгүй л болов уу. Гэхдээ либертари үзэл нь жинхэнэ утгаараа өрнөдөд Либерализм нь анх XVII-XIX зууны vед vvсч хөгжжээ. Хаант засаг, сvм хийд, газрын эздийн эсрэг хийсэн аж vйлдвэр, худалдааны ангийнхны тэмцлийн тусгал болж vvссэн юм. Ялангуяа XVIII зуун бол либерал сэтгэлгээний аугаа их эрин vе байлаа. Энэ vед сонгодог либерали онол гарч ирэхэд Ж.Локк, Д,Хюм, А.Смит, Ж.С.Милль нар их vvрэг гvйцэтгэсэн юм. XVII зуунд Ромын эзэнт гүрэнд” захирагч ч гэсэн хүн юм бол жам ёсны хуулинд зохицсон зүйлийг хийх ёстой” гэсэн Стоикийнэртний Грекийн хот философичдын үзэл санаа хөгжиж байв. 17-р зууны дунд хагаст хаант ёсны эсрэг зогсогчид Вигчүүд(Whig- либералууд) гэж нэрлэгдэх болсон юм. Грекийн хуульч Цицероны бүтээлүүдийг боловсролтой европчууд олон зууны турш уншиж судалж ирсэн. Цицероны дараа гарч ирсэн Иусус татвар төлөх ёстой юу гэсэн дагалдагчдынхаа асуултанд “ Цицерт өгсөн юм Цицерийнх болно, Бурханд өгсөн юм бурхных болно” хэмээн хариулсан байдаг. Ингэж хүний бүх амьдрал төрийн хяналтанд байх ёсгүй гэсэн санааг тогтоосноороо дэлхий ертөнцийг 2 хуваасан юм. Энэ радикал ойлголт төр нийгмийг бүхлээр нь ноёрхож, төрийн эрх мэдлээс бусад зүйлийг хөгжих бололцоо олгодоггүй Өрнөдийн Христийн шашин ноёрхсон оронд хөгжисөн юм. Ромын католик шашин хэмээн нэрлэгдсэн Өрнөдийн сүм хийдийн бие даасан байдал Ёвропт эрх мэдлийн төлөө өрсөлдөгч сүм хийд, төр гэсэн 2 хүчтэй байгууллагийг бий болгосон. Эрх мэдэл энэ 2 хүчний хооронд хуваагдаж саармагжсанаар хувь хүн, иргэний нийгэмд амьсгаа авч хөгжих бололцоо олгосон юм.17-р зуунд жинхэнэ утгаа олж ирсэн либертари үзэл нь 18-р зуунд мандан дэлгэрсэн юм. Нэгэн зууний өмнө урам зориг бүхий либералуудтай байсан Голланд орон шиг Англичуудын либерал хувалбирын үр Эх газар, улмаар дэлхий дахинаар тархаж эхлэв. Бид соён гигээрүүлэгчидийн эрэн үеийг Францийн зохиолч Вольтер Францын эзэрхэг захирагчдаас зугтаж Англид ирсэн 1720 оноос эхтэй гэж үзэж болно. Түүний Английн тухай захидалд өгүүлснээр, худалдаа арилжаа хийх эрхийг чөлөөтэй зөвшөөрснөөр хүмүүсийн өөрийгөө гэсэн хуучинсаг үзэл нь хойш тавигддаг байна гэж бичиж байжээ. XVIII зуун бол либерал сэтгэлгээний аугаа зуун байлаа. Локкын үзэл санааг олон зохиолч түүний дотор Жон Тренча, Томас Гордон нар хөгжүүлэв. Гордон Котогийн Юли Цицерын эрх мэдлийн эсрэг Ромын Бүгд Найрамдах улсыг хамгаалан тэмцэж байсан хүний нэр захидлууд гэх өгүүллүүддээ төрөөс Англи хүний эрхийг хязгаарлаж байгааг хурц шүүмжилсэн юм. Адам Смит, Жон Локк нар нь либертари үзэл санааны загалмаалсан эцэг гэгддэг билээ. Адам Смит хувийн сонирхол болон бусдад тус үзүүлэх гэсэн хоёр зан чанарын ялгааны тухай “Ёс суртахууны мэдрэмжийн онол” бүтээлдээ авч үзсэн байдаг. Олон шүүмжлэгчид Адам Смит, ер нь эдийн засагчид хийгээд, либертари үзэлтнүүд хувийн сонирхол давамгаалсан байдаг гэж үздэг. Смит үүнийг тийм биш гэдгийг анхны чухал бүтээлдээ баталж чадсан юм. Адам Смит тулган хүлээлгээгүй эмх журмын зарчимуудыг тайлбарласан системд тайлбараараа либерализмын үндэсэн зарчмуудыг үндсэндээ томёолж дуусгажээ. Жам ёсны эрх буюу дээд хууль, хувь хүний нэр хүнд, эрх чөлөө, өмч, тулган хүлээлгээгүй эмх журмын тухай нийгмийн онол энэ бүхэн либерализмын үндэсэн зарчим юм. Америкын хувьсгалын үе нь Английхтай нэгэн адил үзэл суртлын ихээхэн маргааны үе байлаа. Энэ үед Америкд либерал үзэл санаа бараг л ноёрхож байлаа. Америкд Английхтай адил өөрсдийн эрхийн талаар тайван шаардлага тавьдаг консерватив либерал, Үндсэн хуульт хаант засгийн эсэргүүцэж, эрх чөлөөг уриалдаг радикал либералуудын аль аль нь ч байлаа. Энэ үеийн хамгийн радикал шинжитэй либерал нь Томас Пэйн байлаа. Тэрээр нийгэм, төр хоёрын ялгааг гаргаж тавьсан:” бид нийгмийг өөрсдийн хүсэл сэтгэлээс , харин төрийг муу чанараасаа бий болгодог... Бид эрт үеийн харанхуйн хөшгийг хуулж чадах уу?... бид байнгын үймээнч бүлэг дээрэмчдийн толгойлогчоос огтхон ч дээрдэхгүй анхны хааныг олох ёстой ” гэж Нийтлэг эрх зохиолдоо хаант засаглалыг маш хүчтэй шүүмжилсэн юм. 1776 онд Америкд түүхэн дэх хамгийн агуу либертари баримт бичиг болох Тусгаар Тогтнолын гэрээнд гарын үсэг зурав. Либерал үзэл санааг илэрхийлсэн Тоас Жеффэрсоны яруу тод үг , хэллэг бүх дэлхий даяар цуурайтсан юм. Бүх хүн эрх тэгш төрдөг, тэд өөрсдийгөө бүтээгчээс амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд хүрэх гэх мэт тодорхой салгашгүй эрхийг авч төрдөг. Эдгээр эрхийг хамгаалахын тулд хүмүүсийн дунд захирагдагчдынхаа зөвшөөрлийг авсан төр-засаг байгуулагдана. Тэгээд хэзээ нэг цагт төрийн ямар ч хэлбэр зорилгодоо үйлчлэхээ болих бөгөөд тэр үед нь ард түмэн түүнийг өөрчлөх, үгүй хийх эрхтэй гэх тунхаг бичгийг үйлдэснээр либертари үзэлд маш том хувь нэмэр оруулсан хүн болж чадсан юм. Либерал үзлийн хувьсгал Германд ч өрнөж байлаа. Герман нь өөрийн алтан үед Гёте, Шиллер гэх мэт либерал зохиолчдыг төрүүлсэн тэд өөрсдийн бий болгосон либерал философийг Иммануэл Кант, Вильгельм фон Хумбольд зэрэг сэтгэгчдийн бүтээсэн философид хувь нэмэр болгосон юм. Кант хувь хүний бие даасан байдлыг онцлон тэмдэглэж, хувь хүний эрх, эрх чөлөөг оюун ухааны үүднээс үндэслэхийг оролдсон юм. XIX зууны сүүл хэрд либерализм нь хамт олонч үзэл, төрийн эрх мэдлийн шинэ хэлбэрт зайгаа тавьж эхлэв. Энэ бол либералуудын тайвширч хойргошсон зан чанартай холбоотой байлаа. Зарим либерал сэхээтнүүд либерализм нь илүү сонирхолтой зүйл хийх чадваргүй, хаалттай систем болжээ гэсэн санаа гаргах болсон юм . Социализм ялангуяа түүний неомарксист хувилбар гарч ирснээр залуус сэхээтнүүд түүнд татагдах болов. XIX-XX зууны зааг дээр үлдсэн хэдэн либералууд ирээдүүдээ итгэх итгэл алдарсан байлаа. Америкын Үндэстэн сэтгүүлд “ эд материалын ая тух нь өнөө үеийнхний нүдийг хааж байна ”гэж түгшүүрээ илэрхийлсэн. Мөн Спэйнсэр 1903 оны үед хэвлүүлсэн Ойртон буй боолчлол номдоо: “ Хүн төрөлхтөн дайн дажин, зэрлэг бүдүүлэг ёс руу буцаж байна” гэж гашуудан бичсэн байдаг. Либерализмыг стэйзм, үндсэрхэг үзлээр сольсноор дайн либерализмыг шахах болов. АНУ болон европын улс орнууд дайнаар шалтаглан улам бүр томорч, хүчирхэгжсэн юм. Гэвч либерал үзэл устаж үгүй болоогүй юм. Америкын сэтгүүлч Анна О’Хэйр Майккормик Нью- Иорк Таймс сэтгүүлд: Ерөнхийлөгчид дарангуйлагчийн эрх мэдэл өгсөн баримтаас хамаагүй эерэг ямар нэг зүйл байна. Энэ эрх мэдэл нь сайн дураараа өгсөн бэлэг, шүүгчидийн хамтын эрх мэдэлтэй адил зүйл юм... Өнөөдөр Америк орон чухамхүү тушаал заавар хүлээж байдаг болжээ. гэж бичиж байсан юм. Либертари үзлийн хүнд энэ үед ч аугаа сэтгэгчид үйл хэргээ үргэлжлүүлсээр байсан. Австрийн эдийн засагч Людвик фон Мизес социализм боломжгүй зүйл, учир нь хэр хэмжээтэй, яаж үйлдвэлэх вэ гэдгийг тодорхойлж байдаг хувийн өмч, үнийн системийг социализм хүлээн зөвшөөрдөггүй гэж тууштай тэмцэж үзэл бодлоо түгээж байсан юм. Либертари үзлийг эрдэмтэн судлаачдын дунд нэр хүндтэй болгоход Харвардын философийн профессор Роберт Нозекийн Анархи ёс, төр, үл үзэгдэх үзэл хэмээх бүтээл гол үүрэг гүйцэтгэсэн. Харвардын философийн профессор Роберт Нозек: Хүчирхийлэл, хулгай, хээл хахууль, гэрээг зөрчих явдал зэргээс л хамгаалах үүрэгтэй, хамгийн бага засагладаг төрийг хүлээн зөвшөөрнө: та үүнээс илүү эрх эдлэх аваас хүний эрхийг зөрчих бөгөөд ийм төрийг хүлээн зөвшөөрөхгүй ийм хамгийн бага засагладаг төр л эрхэд урам зориг өгдөг. Либертари үзэл дээр тулгуурласан нийгэм нь урьд нэгэн цагт дэлхий ертөнцийн харж байсан шиг хамгийн эрчтэй, шинэлэг байсан. Либертари үзэл санааны хөгжил явагдаж байна. Либертари үзэл нь судалгаа шинжилгээ, асуудал шийдвэлэх явдлыг хөхүүлэн дэмжисээр ирсэн, одоо ч чөлөөт ба чөлөөт бус нийгмийн тухай ойлголтоо өргөжүүлсээр байхыг хичээж байна.
b) Либертарианизмын ойлголт.
“Хүн өөртөө таалагдсан амьдарлаар амьдрах эрх чөлөөтэй байж, бусдынхаа ийм эрхийг хүндэтгэх ёстой.” Консерватив үзэлтнүүд яг таны аав шиг юу зөв, юу буруу болохыг зааж зааварлана, социалистууд болохоор нүүрийг чинь угаан, хувцасыг чинь өмсгөж ээж шиг тань аашилна, харин коммунистууд хэзээ ч алгадаад авахад бэлэн байдаг хахир хатуу хойд аав, ээж л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлтнүүд таныг нас биенд хүрсэн хүн гэж үзэж, хүндэтгэлтэй харьцана. Та бол өөрөө шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий хувь хүн. Үүнийг тань либертарианизм хүлээн зөвшөөрч байна. Амжилт ч таных алдаа ч таных. Зөв бол ач тусыг нь та өөрөө хүлээнэ, буруу бол горыг нь өөрөө амсана. Хэрэв төр: би чамд яаж туслах вэ? гэж асуух аваас либертари үзэлтэй иргэн нь бидэнд туслахгүй байх явдал бол хамгийн том тус болно хэмээн хариулах биз. Либертарианизм нь таны эдэлж буй эрх бол одоогийн төрийн тvшмэд, хуулийн ажилтан, их сургуулийн профессоруудын (ордны сэхээтнvvдийн) ярьж ойлгуулах гээд байдаг шиг төр-хуулийн өгөөмөр сайхан сэтгэлийн бэлэг биш. Эрх чөлөөтэй байх, өмчтэй байх, амьдрах эрх гэдэг бол та анхнаасаа мах, цусанд төрдөг шиг тантай хамт энэ ертөнцөд ирсэн Бурхны хишиг юм. Тиймээс танд анхнаасаа байсан тэр зvйлийг хэн ч өгч чадахгvй гэж үздэг үзэл юм. Өөрөөр хэлбэл сонгуулиар байгуулагдсан засаглал, хэвлэн нийтлэх, vг хэлэх, шvтэн бишрэх эрх чөлөөг хамгаалдаг, аль нэг анги, хэсэг бvлэг хvний эрх ашгийг тусгайлан авч vзэж, харж ханддаггvй, хувь хvний эрх чөлөөг дээдэлдэг нийгэм, улс төрийн онол, сургаалыг либертарианизм гэнэ гэж тодорхойлж болох юм. Тийм ч учираас Либертари vзэлтнvvд “их мэдэгч” нарт дургvйвтэр байдаг бөгөөд vvний шалтгаан нь эрдэмтэн, судлаач, профессорууд (ордны сэхээтнvvд) хоосон орон зайд vг хэлэх гэдэггvй, ямар нэг байдлаар хөндлөнгийн оролцоог санал болгож байдаг. Өөрийн vзэл бодлыг бусдад тулгадаг хvн хэзээ ч либертари vзэлтэй байж чадахгvй. Өөрийн тань хэчнээн зөв байсан ч нөгөө хvн ойлгохгvй зөрvvдлээд, буруу ишилсэн сvх шиг аашлаад байвал зөнд нь хаяхаас өөр аргагvй. Тэгээд ч либертарианизмын нэг том зарчим бол бусдын vзэл бодлыг хvлцэн тэвчих явдал юм. Либерализмын үндсэн зарчим нь: жам ёсны буюу дээд хууль, хувь хүний нэр хүнд, эрх чөлөө, өмч, тулган хүлээлгээгүй эмх журам юм. Либертарианизмтэй салшгүй холбоотой үзлийн нэг бол Индивидуализм хувь хүнийг дээдлэх үзэл юм. Индивидуализмын хамгийн гол зорилго бол хувь хvний эрх чөлөөг хамгаалах явдал. Хувь хvн төрийн өмнө дагжин чичирч зогсох ёсгvй, мөн тvvнийг бурханчлан шvтэж байх ч албагvй. Хувь хvний хvлээн зөвшөөрсөн тэр хэмжээгээр төр орших ёстой, тvvнээс илvv ч vгvй, дутуу ч vгvй. “Төрөөс дээгvvр хувь хvн” гэдэг тvvний гол уриа мөн. Либертари vзэлтнvvд бид эрх чөлөөт ертөнцийн төлөө байдаг бөгөөд энэ ертөнцөд хувь хvн өөрөө өөрийнхөө бvх зvйлийг мэднэ. Хэн ч тvvнийг өөрийгөө болон өөрийн vнэт зvйлийг бусдын төлөө золиослохыг шаардах эрх байхгvй. Индивидуализм бол чөлөөт өрсөлдөөн гэсэн vг. Чөлөөт өрсөлдөөн гэдэг бол хөгжил дэвшил гэсэн vг. Тиймээс Индивидуализм нь коллективизмын хамт олонч үзэл -тэй сөргөөцөлдөж байдаг. Хувь хvнийг хамт олонтой заавал нэг эгнээнд алхаж, нэг аяар нэг дуу дуулж байхыг албадаж болохгvй. 10 хvний эрх 1 хvний эрхийг зөрчиж болно гэсэн юм байхгvй. Эрх бол эрх. Индивидуализм энэ утгаараа төвлөрөл, хамт олонч байдлаас аль болох зайлсхийж, хувь хvний идэвх санаачлага, тэгш эрх бvхий өрсөлдөх боломжийг дэмждэг юм. Либертарианизмын хамгийн гол зорилго нь хувь хvний эрх чөлөөг дээд зэргээр ихэсгэж (maximize), засгийн эрх мэдлийг дээд зэргээр багасгах (minimize) явдал мөн. Хувь хүмүүс эрхээ хамгаалахын тулд төрийг бий болгодог. Либертари үзэлтнүүд лорд Эктоны хэлж байсанчлан “ Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол, хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг ” гэсэн үгийг бүрэн зөвшөөрч, аливаа төвлөрсөн эрх мэдэлд таагүй ханддаг тиймээс эрх мэдлийг задалж хязгаарлахыг хүсдэг бөгөөд энэ нь ялангуяа төрийг хязгаарлана гэсэн үг болно.
Либертарианизмыг бусад үзэл номлолтой харьцуулах нь
1. Либертарианизм нь анархизмтэй төстэй юу? Либертарианизмыг орчин vеийн анархизм гэх нь бий. Энэ хоёрт төстэй хийгээд ялгаатай талын аль аль нь байдаг. Хамгийн товчоор хэлэхэд, төрийн эрх мэдлийг аль болохоор хязгаарлахыг оролддог, хувь хvний ёс суртахуун дээр тулгуурладаг зэргээрээ төстэй байдаг бол анархизм мөрөөдөл, либертарианизм бодит байдал дээр тулгуурладгаараа ялгаатай. Бид эмх журмыг хvлээн зөвшөөрнө. Гэхдээ төр-хуулиас албадлагын хvчээр бидэнд тулгасан биш, харин хувь хvн, зах зээл аяндаа бий болгосон эмх журмыг хvлээн зөвшөөрнө. Ийм эмх журам хvний мөн чанарт хамгийн зохицсон, маш vр дvнтэй, ашигтай байдаг төдийгvй нийгэмд хамгийн чанд сахилга батыг тогтоодог.
2. Либертарианизм ба Консерватизм Монголын улс төрд байгаа хүмүүсийг харж байхад либерал, консерватив гэж нэрлэгдэж буй хүмүүст ижил төстэй зүйл их харагддаг. Либералууд эдийн засгийн амьдрал дахь татвар, журамлалтын талаарх төрийн оролцоог дэмжиж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.
3. Софт-стэйтизм буюу төрийг аядуухан хамгаалагчид Ер нь стэйтистүүдийг (төрийг хамгаалагчдыг) хоёр хувааж болно. Нэгд, либертари үзэлтнүүдийг шууд жадлан эсэргүүцдэг коммунист, фашист маягийн сэтгэлгээтэй хүмүүс. Хоёрт, төр гарцаагүй болох тухай аль болох ухаалаг үндэслэл гарган, түүний зайлшгүй болохыг нотолдог социал-демократ, консерватив маягийн үзэлтнүүд. Төрийг улайран хамгаалагч эхний хэсэг хүмүүсийг хард (hard) буюу хатуу стэйтистүүд, харин сүүлийн хүмүүсийг софт-стэйтистүүд (soft) буюу төрийг аядуухан хамгаалагчид гэдэг. Одоо Монголд өөрсдийгөө либертари үзэлтнүүд гэж нэрлэж буй хүмүүс бол бараг бүгд софт-стэйтистүүд байна. Хатуу чанд төрийн дор байсан хүмүүсийн хувьд софт-стэйтизм бол их дэвшил мөн. Гэхдээ л энэ нь төрийг далдуур, цаагуураа, нууцаар хамгаалдаг үзэл шүү дээ. Жинхэнэ либертарианизмын хувьд “өөх ч биш, булчирхай ч биш” гэсэн үг. Гэтэл софт-стэйтистүүдэд ийм хачирхалтай байр сууриа хамгаалан хэлэх үг байдаг бололтой юм билээ. “Либертари үзэл бол хэн нэгний өмч биш” гэдэг бол тэдний бодож олсон хамгийн мундаг үг. Ингэж хэлснийхээ дараа тэд өөрсдөө либертари үзлийн төлөөлөгч болж түүнийг “буртаглах” үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байхыг хүсдэг. Либертари үзэл хэн нэгний өмч биш болох нь мэдээж.Тэгвэл стэйтистүүдийн өмч бүр ч биш. Энэ үзэл улс төрд хорхойссон хүний эрх мэдэлд хүрэх зэвсэг болох ёсгүй. Либертари үзэл нь ийм зан чанарын эсрэг байдаг. Ер нь жирийн иргэн байх нь ичгэвтэр санагддаг ч юм уу, аль эсвэл өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан тийм хүмүүст төрөлхөөс нь либертари “угшил” байдаггүй.
Либертарианизм ба улс төр
Төр чөлөөт нийгэмд чухал үүрэгтэй. Энэ нь бидний эрхийг хамгаалж, хүмүүс өөрсдийнхөөрөө амьдарч, ухаалаг санаа бодлоо хэрэгжүүлж, аллага, доромж үйлдэл, гадны халдлагаас хамгаалсан нийгмийг бүтээх ёстой байдаг. Ийм төрийг бий болгох талаар америкын төрийн хийсэн зүйл үнэхээр зөв зүйтэй алхам болсон юм. Тусгаар тогтнолын тунхагт “ хүмүүс эрхээ хамгаалахын тулд төрийг бий болгодог. ” гэж заасан байдаг байна. Энд байгаа хувьсгалт санаа бол зүгээр л бидний эрхийг хамгаална гэдэг бол төрийн үүрэг гэдэгт оршино. Төр энэхүү хязгаарлагдмал үүргээ яг таг биелүүлдэг бол бидний амьдрал хичнээн сайн сайхан, элбэг дэлбэг байх байсан билээ. Харамсалтай нь ихэнх төр Томас Жэфферсоны үзэл санааг хэрэгжүүлэхгүй байгаа нь дараах 2 байдлаар харагдаж байна. Нэгд: төр бидний эрхийг зөрчиж буй хүмүүсийг даруй барьж, зохих шийтгэлийг нь хүлээлгэхгүй байна. Хоёрт: төр улам бүр эрх мэдлийг төвлөрүүлэн, бидний амьдралд хөндлөнгөөс оролцож, улам их мөнгө шаардан биднийг эрх чөлөөнөөс минь холдуулж байна. Эрхийг их ярих тусам эрх хэтэрлээ гэсэн маргааныг бий болгож байдаг. Ж. Локк, Жэфферсон, Мадисон болон боолчлолыг устгах хөдөлгөөнийхөн хууль хийгээд нийтлэг хүсэл зориг дээр суурилсан удирдлага гаргаж тавьснаараа төрийн үүрэг бол эрхийг хамгаалах явдал гэдгийг үзүүлсэн. Эрхтэй байхын мөн чанар, үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвар зэргийг хүлээн зөвшөөрснөөр хүн хариуцлагад унадаггүй байх ёстой. “Либерал улс төрийн философийн vндсийг тавигч Локк өмч, эрх чөлөө, хvний амь амьдрал гурвыг өөрийн сургаалийн суурь болгосон. Энэ сургаалийг бид сонгодог либерализм ч гэж тодорхойлдог. Сонгодог либерализмын vндсэн зарчмуудыг Английн философич Ж.С.Миллийн Эрх чөлөөний тухай зохиолоос харж болно.”
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh